Thursday, May 31, 2012

Protester guys ANTI-Corruption Government. [2012'S MNG election]

Monica Bellucci HD


Италийн  нэртэй үзэсгэлэнт бүсгүй. Зарим хүмүүс эмэгтэй хүнийг гар нь чимдэгийг тэр болгон мэддэггүй бололтой

Эрчүүд биендээ арчаагүй эмэгтэйчүүдэд дургүй.

1. Бүсгүйчүүд сексэд огт дургүй мэт аяглахыг эрчүүд тэвчдэггүй. Эрчүүд сексийн тал дээр дэндүү “ичингүйрдэг” бүсгүйчүүдийн талаар ингэж хүүрнэлддэг ажээ. Үнэхээр ч эрчүүдийн хувьд секс бол эмэгтэй хүний өмнө эрхгүй өөрийгөө нээж, уяхан зөөлөн болдог бараг л цорын ганц орчин. Эмэгтэй хүн сексэд дургүй мэт аашлахад эрэгтэй хүн эрхгүй өөрийгөө “өөдгүй, муу” хүн гэж бодож, тэвчээр гаргаагүйдээ өөрийгөө харааж эхэлдэг. Гэтэл эр хүн буруутай байхыг хэзээд хүсдэггүйг эмэгтэй та эрхбиш мэдэх байлгүй дээ. Эр хүн өөрийг нь ойлгохгүй, хуслийг нь хуваалцахгүй бүсгүйн өмнө хэзээ ч өөрийгөө нээдэггүй юм шүү.

2. Сексийн үед хэзээ ч санаачлага гаргадаггүй эмэгтэйд эрчүүд дургүй. Хэрэв та бараг санаачлага гаргадаггүй бол эр хүн тэр санаачлагыг зөвхөн өөрийнх нь гарт байна гэж ойлгодог. Гэтэл энэ нь түүний хувьд томоохон сорилт болдог байна. Өөрөөр хэлбэл хэрэв танд секс хийх сонирхол байхгүй байгаа бол эр хүн таныг хангалттай өдөөж чадсангүй гэж өөрийгөө буруутгадаг. Энэ буруутгал нь өөрийнх нь хариуцлагын асуудалтай уялдаатай мэт эр хүнд санагддаг учраас таныг санаачлага гаргахгүй байгаад байвал тэрээр маш их бухимдаж, уцаарладаг байна.

3. Эрчүүд сексийг “зохицуулан зааварлагч” бүсгүйчүүлд дургүй. Үнэхээр ч эрчүүд өөрийг нь эр хүн биш мэтээр ийнхүү харьцахад тун ч дургүй байдаг. Эмэгтэй хүн хэт их зааварлаад ирэхээр эрчүүд өөрийг нь хянаж, өөрийг нь удирдаад байгаа юм шиг ойлголттой болдог байна. Мэдээж байгалийн төрөлх зөн совин нь эр хүнийг эрх мэдлийн төлөөх “тэмцэл” рүү түлхдэг. Ингээд энгийн сайхнаар хайрлуулах нь үгүй болдог гэвэл бүсгүй та итгэх үү?

4. Тэд сексийн мэдрэмжгүй “амьд үхдэл” мэт бүсгүйчүүлд дургүй. ”Сексийн үхдэл” төрлийн бүсгүйчүүд нь эрчүүдийн магадгүй хамгийн дургүй хумүүс. Эр хүнээс авч байгаа таашаалаа мэдэрдэггүй, мэдэрсэн ч түүнийгээ илэрхийлдэггүй хүүхнүүдэд дургүй эрчүүдийн тоо ихэнх хувийг эзэлдэг ажээ. Яагаад? Яагаад гэвэл эрэгтэй хүн байгалиасаа аливаад амжилт олохыг эрмэлздэг хүмуүс. Тиймээс орон дотор түүний “эрхэлж” байгаа ажил амжилт олохгүй байна гэж бодмогц тэрээр өөрийгөө азгүй “амьтанд” тооцдог байна. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хүн өөрийн нь үйлдэлд сөрөг хариу өгөхөөс илүү ямар ч хариу өгөхгүй (хариу үйлдэл хийхгүй) байхад маш ихээр гутардаг гэнэ. Нэг оронд орчихоод ганц ч дуу авиа гаргахгүй, ганц ч урмын г хэлэхгүй бол та ямар ч эрийг галзууруулж чадахгүй гэдэгт харин итгээрэй.

5. Эрчүүд хэт сул дорой бүсгүйчүүлд дургүй. Ийнхүү сул дорой, дэндүү өрөвдмөөр арчаагүй бүсгүйчүүдэд дургүй байдгаа олон эрчүүд дурьддаг. Энэ нь өрөвчхөн, эмзэгхэн хүүхнүүдийн тухай ярьж байгаа зүйл биш үү. Харин сэтгэл зүрхэндээ өөртөө ямар ч зай үлдээлгүйгээр бүхнийг эр хүнд зориулдаг, түүнээсээ болж сэтгэлийн хэт хөөрөлд автдаг хүүхнүүдийг хэлж байна. Хэдийчинээ эмэгтэйчүүд эр хүнээс шалтгаална төдийчинээ эр хүн өөрийгөө эцэг мэт, харин таныг хүүхдээ мэт бодож эр эмийн сексийн харьцаа үгүй болоход хүргэдэг.

6. “Сексийн үед чалчигч” эмэгтэйг ямар ч эр хүн тэвчдэггүй. Эрэгтэйчүүд секс хийх ярих хоёр үйлдлийг нэгэн зэрэг үйлдэж чаддаггүй хүмүүс. Яагаад гэвэл тархиа нэгэн зэрэг ажиллуулах чадварыг байгаль эх тэдэнд хуртээгээгүй өрөвдмөөр улс. Эмэгтэй хүн сексийн үед ямар нэг юм яриад байвал хамгийн сэтгэл хөдөлгөм үгс байсан ч тэр эрэгтэй хүн заавал хариу хэлэх ёстой юм байна гэж хүлээж авдаг. Таны хэлж байгааг сонсоод, тархиндаа боловсруулж ойлгон хариу юу хэлэхээ бодоход эр хүн багагүй хүч зарцуулдаг учраас тэр бүгдийг бодсоор байтал оргилж байсан хамаг дур хүсэл нь унтарчихдаг байна. Дур хүсэл унтрахаас гадна маш их дургүйцэл түүнд төрдөгийг нурших нь илүүц биз ээ.

7. Эрчүүд биендээ арчаагүй эмэгтэйчүүдэд дургүй. Үнэхээр энэ талаар ярих шаардлагагүй гэж боддог ч зарим бүсгүйчүүд харамсалтай нь энэ тухай умартдаг бололтой байдаг. Доор эрчүүдийн дургүйцлийг хүргэдэг эмэгтэйчүүдийн таагүй зүйлсийг тоочвол: -хусаагүй суганы үсээ -амны эвгүй үнэр -зохимжгүй хувцаслалт -эрүүл бус хооллолт -хэт замбараагүй үс, гэзэг -бэлгэ эрхтний эвгүй үнэр -биеийн унжсан арьс -бохир арьс -хагас арилчихсан будагтай хумс. Эдгээрээс эрчүүдийн дургүйцлийг хамгийн их хүргэдэг зүйл бол эмэгтэйчүүдийн бэлгэ эрхтэний таагүй бохир үнэр. Эрэгтэй хүнийг харж дурладаг гэдэг бөгөөд үнэхээр ч тэд сайхныг харангуут дур хүсэл нь амархан оргилдог боловч тэр хэрээр бохир, арчаагүй заваан байдал нь дур хүслийг нь амархан дардаг байна. Хэдийгээр эмэгтэйчүүд ч мөн адил эрчүүдийн талаар таагүй, бохир зүйлсийг хүлээн зөвшөөрдөггүй ч сэтгэлийн хөөрөлд хэт автах үед тийм зүйлсийг тоохгүй байх талтай байдаг.

8. Эмэгтэй хүн бардам чанараа алдахад ч эрчүүд дургүй. Үнэхээр ч хэрвээ та өөрийнхөө биеийг өөлж, голдог бол эрт орой хэзээ нэгэн цагт хайртай залуу чинь ч тантай санал нэгдэнэ гэдгийг санаарай. Эмэгтэйчүүд өөрсөдтэй нь яаж харьцахыг өөрсдөө хэлээд өгдөг нь даанч харамсмаар!

9. Тачаангуй байдлаараа эрчүүдийг “барьдаг” хүүхнүүдэд тэд дургүй. Эрчүүд гэдэг чинь өөрийг нь тачаангуй байдлаараа урин дуудаж байгаа, үгүй хоёрыг ялгахтайгаа хүмүүс гэдгийг зарим эмэгтэйчүүд харамсалтай нь мэддэггүй шиг байгаа юм. Эрчүүд гэдэг чинь тэнэг хүмүүс биш. Тэд хямдхан сээтэгнэлээр өөрийг нь урхидах гэж байгааг өлхөн мэдчихдэг улс. Хэдийгээр та аальгүйтэж түүний анхаарлыг татаж чадсан гэж бодох боловч цаагуураа бол тэрээр таныг огт хүндлэхгүй. Мэдээж сексийн хувьд ийм байдал нь эрчүүдийг яахын аргагүй татна. Гэхдээ ухаанаараа бол тэд шууд зайгаа барьдаг. Эмэгиэйчүүд түүнийг урхидаж, тачаангуй байдлаараа түүнийг “дарамталж” бас ашиглаж байгаа нь эрчүүдийн ёстой л дургүйг нь хүргэдэг. Мэдээж ихэнх эмэгтэйчүүд тачаангуй байдлаараа л өөрсдийнхөө сул дорой чанарыг далдлахыг хүсдэг. Зарим нь эр хүнийг хайртай эмэгтэйгээс нь салгаж өөрийн болгох гэж ийнхүү аягладаг. Гэтэл зарим нэг нь өөрийнхөө сүр хүчийг илэрхийлэх цорын ганц аргаар сексийн тачаангуй байдлыг сонгодог.

10. Муухай дотуур хувцастай эмэгтэйд эрчүүд үнэхээр дургүй. Тийм ээ, манай ээжийн эсвэл эмээгийн өмсдөг байсан шиг дотоож, аймаар том, дарвайтал суначихсан, өнгө нь гундчихсан хөхөвч… Ийм олон таагүй үгээр эрчүүд бүсгүйчүүд бидний дотуур хувцсыг өөнтөглөдөг байх нь байна шүү. Та өөрөө тоохгүй байж болох ч эрчүүд нарийн нүдээр таны хувцсыг харж, таалагдаагүй бол ямар нэг секс сонирхол нь ор мөргүй алга болдог байна. Ихэнх эрчүүд муухай дотуур хувцастай эмэгтэйг хараад ингэж боддог байна.

Tuesday, May 29, 2012

Эгчмэд бүсгүйчүүдийг юу зовоодог вэ?

     Хөрөнгө санхүүгийн хувьд хэнээс ч хамаарахгүй, өөртөө итгэлтэй байгаа нь эрчүүлийг тэднээс үргээж байгаад дөнгөж арван эмэгтэй нэг нь л санаа зовдог гэнэ. Дөч гарсан эмэгтэйчүүдийг эрчүүдгүй ганцаараа байх биш үр хүүхдийнх ирээдүй, хөхний хорт хавдартай болох вий гэсэн айдас зовоодог ажээ. Ихэнх тохиолдолд дөч гарсан хүүхнүүд боломжийн цалинтай, еөртөө итгэлтэй болсон байдаг учраас эр хүн хажууд байх эсэх нь тийм ч чухал асуудал биш болсон байдаг гэсэн судалгаа гарчээ. Америкийн долоон мянга орчим эмэгтэйчүүдийн дунд хийсэн энэ судалгаагаар дөч гарсан хүүхнүүд гэрлэлтийг бус хамтран амьдрах эсвэл ганцаараа байхыг илүүд үзэх болжээ. Майкл Ноурын өнгөрсөн наймдугаар сард "Forbes" сэтгүүлд бичсэн "Америкийн бизнесийн судар" өгүүлэлд "35-40 насны албан тушаал ахиж байгаа эмэгтэйтэй гэрлэх нь гэр бүлийн аз жаргалгүй байдал эсвэл салалтад хүргэх найдвартай зам, харин тийм эмэгтэйтэй суусан эр хүн эмэгтэйчүүдийг үзэн ядагч болон хувирах магадлал өндөр" хэмээн бичжээ.  Америкийн "Woman & Home" сэтгүүлд бичсэнээр дөч эргэм насны хүүхнүүдийн гуравны хоёр нь гэр бүлээ тэжээгч буюу өрхийн орлого бүрдүүлэгч болжээ. Орлого илүү олохоос гадна тэд амьдралын чухал чухал шийдвэрүүдийг гаргахад "гол үүрэгтэйгээр оролцдог болсон байна. Тухайлбал, хуримтлуулсан мөнгөөрөө хаашаа хөрөнгө оруулах уу, хүүхдүүдээ аль сургуульд сургах уу, гэр бүлдээ ямар маркийн машин сонгох уу гэх мэт. Судалгаагаар авто машин худалдан авагчдын 52 хувь эрэгтэйчүүд боловч эрчүүдийн сонголтод чухамхүү хүүхнүүд нөлөөлдөг ажээ. Зар сурталчилгааны агентлагууд "дэлхийн бүх зүйл эмэгтэйчүүд дээр үндэслэгдэж байна" хэмээн үзэх болсоор удаж байна. "Interbrand"' агентлагийн ерөнхийлөгч Рита Клифтон "Сүүлийн 10 жилд маш их зүйл өөрчлөгдсөн. Өнөөгийн дөч эргэм насны эмэгтэйчүүдэд өнөөдөр эрх мэдэл, мөнгө байна, тэд өөрсдийн ээжүүдээс эрс ялгаатай. Дуучин Мадонна, жүжигчин Кристин Скотт Томас, Рене Руссо нар бол эмэгтэйчүүдийн бахархан дууриах хүмүүс болжээ. Эрт гэрлэж эрт хүүхэдтэй болсон эмэгтэйчүүд 40 гараад хоёр дахь залуу настайгаа учирдаг. Тэд дахин шинээр төрсөн мэт болдог. Харин сүүлд гэр бүл, хүүхэдтэй болсон хүүхнүүд үр хүүдийнхээ төлөө илүү хөдөлмөрлөдөг" гэсэн байна.  Лондон хотын зар сурталчилгааны "DDB" агентлагийн Ричард Моррис эрчүүдэд зориулсан төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүн, тэр бүү хэл телевизийн спортын сувгуудаар чухам юу нэвтрэхийг чухамхүү эмэгтэйчүүд сонгодог гэсэн байна. "Эмэгтэй нь "за" гэж хэлээгүй байхад эрчүүд ямар ч сонголт хийдэггүй, үүнийг "эмэгтэйчүүдийн гар тоормос" хэмээн нэрлэдэг. Бидний гол зорилго бол чухам энэ байдлыг л өөрчлөх явдал" гэж Ричард Моррис хэлжээ. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 40 хувь нь том хүүхдээ орон сууц авахад зонхилох хөрөнгө оруулахад, 32 хувь нь хүүхдүүдийнхээ өрийг төлөхөд, 26 хувь нь үр хүүхэд, ач гучтайгаа хамт нэг байранд амьдрах хүсэлтэй гэжээ. Тэднийг хамгийн их зовоодог зүйл нь хар тамхи, хүчирхийлэл бөгөөд үүний дараа хүүхдүүд нь мөнгө санхүүгийн хүндрэл орчих вий гэсэн болгоомжлол, мөн бүтэлгүй хань сонгох вий гэж сэтгэлээ чилээдэг ажээ. Харин хөрөнгө сан¬хүүгийн хувьд хэнээс ч хамаарахгүй, өөртөө ит¬гэлтэй байгаа нь эрчүүдийг тэднээс үргээж байгаад дөнгөж арван эмэгтэй нэг нь л санаа зовдог гэнэ. Өөрсдийн эрүүл мэндийн асуудалдаа ч нэлээн сэтгэл зовдог байна.  Сонирхолтой нь судалгаанд оролцсон таван эмэгтэй тутмын нэг нь нөхрөөсөө салсан, эсвэл нөхөр нь нас барсан, эсвэл ганцаараа байжээ. Тэдний хувьд тохирох эр хайх нь төвөгтэй ажлын нэг бөгөөд 39 хувь нь эрчүүдтэй танилцахаас буцахгүй гэсэн бол гуравны нэг нь танилцсан эрчүүд нь тэдний зиндаанд хүрэхгүй учраас орхисон гэжээ. Тэдний багагүй хувь нь интернэтээр эрчүүдтэй танилцах оролдлого хийсэн бөгөөд энэ зорилгоор ажлын байр, спортын танхим, нохойтойгоо зугаалах зэрэг аргыг туршиж үзсэн байна. Болзоонд очсон долоон эмэгтэй тутмын нэгэнд нь л тэр уулзалт сэтгэлийг нь хөдөлгөжээ. Судалгаанд оролцсон дөч эргэм насны хүүхнүүд бараг бүгд өөрсдийгөө гайгүй царайлаг, залуу насных шигээ эрчүүдийг татсан хэвээр гэж боддог гэнэ. "Өнөө үеийн дөч гарсан хүүхнүүдийг тодорхойлох зүйл нь нас биш харин тэдний амьдралд хандах хандлага, өөртөө итгэлтэй, биедаасан байдал, мөн олсон мөнгөө дуртай зүйлдээ зарцуулах чөлөөт байдал тодорхойлж байна" гэж үзэж байн

Hot Tottie

Ya ya. Oooh oooh

Saturday, May 26, 2012

Vsnii talaar yum bna

Урт үсийг яаж арчлах вэ?
Yлгэрийн болон киноны гол баатрууд голдуу урт үстэй байдаг, урт сайхан үс эрүүл энхийн төдийгүй эрх мэдэл, сүр хүч, хүний ер бусын чадавхийн илрэл болж иржээ. Манай гаригийн эмэгтэйчүүдийн 64.5 хувь нь урт үстэй эрчүүд таалагддаг. Мэдээж лалын шашинт орнуудыг авч хэлэлцэхгүй. Урт үстэй эр бүсгүйчүүдэд романтик санагддаг. Эмэгтэйчүүдийн дунд асуулга явуулахад урт үстэй эрчүүд илүү боловсон, ухаантай, боловсролтой байдаг гэж хариулжээ. Эрчүүдийн хувьд мөн ялгаагүй, намирсан урт үстэй хүүхэн тэдэнд яг л бухыг улаан алчуураар өдөх мэт нөлөөлдөг гэнэ. Туршилт явуулж 4-5 настай хүүхдүүдэд ээжийгээ зурахыг санал болгожээ. Гэтэл 95 хувь нь урт үстэй эмэгтэйг зурсан байна. Yнэндээ бол ихэнх эхчүүд богино үстэй байв, тэгэхээр хүний генийн ой санамжинд урт үсний дурсамж хадгалагдаж байдаг бололтой. Хүний үсний хатуу бүрхүүл вааран дээвэр шиг бие биедээ нягт шахаж байрладаг ба гэмтсэн үедээ яг далайн давалгаа шиг босдог, ийм үс гэрэл ойлгохгүй, өнгөгүй бүүдгэр болж салаалдаг. Ийм учраас урт үстэй хүмүүс гурван сар тутам үсний үзүүрээ 1-2 см тайрч байх хэрэгтэй. Эм хүний үс илүү хурдан ургадаг, өдөрт 0.35мм харин эрэгтэй хүний үс 0.25мм ургадаг. Хэрэв хүн үсээ огт тайрахгүй бол онолын хувьд 9-10 м хүртэл ургана. Хүний үсний хөгжил мөчлөгтэй, эхлээд идэвхтэй ургана, дараа нь амралтын үе эхэлж хэдэн сар үргэлжилнэ, тэгээд үхэж шинэ үс урган, үсний булцуунаас хуучныг түлхэж зайлуулдаг. Дундаж мөчлөг 6-7 жил. Гэхдээ үс болгон өөрийн мөчлөгтэй. Хүний үс өдөрт 20-100 ширхэг үс унадаг. Хэрэв үүнээс их бол ямар нэг өвчний шинж, жишээ нь бамбай булчирхай гэх мэт. Урт үсэнд хувцас хунар, гудамжны тоос шороо амархан шингэдэг, бас хүн гараараа байнга үсээ засаж янзалж байдаг учраас амархан бохирддог, иймээс өнжөөд угааж байх хэрэгтэй. Энэ үед “байнга хэрэглэхэд зориулав” гэсэн тусгай тэмдэглэл бүхий шампунь зохимжтой. Ийм шампуньд чийгшүүлэгч болон тэжээлийн бодисууд, мөн эмчилгээний нэмэгдэл бодисууд зохих харьцаатай байдаг. Түүнээс гадна урт үстэй хүмүүст үсний үзүүрийг арчлахад зориулсан шампунь бий, уг шампуньд усанд уусдаг, силикон агуулагддаг учраас үсний гэмтсэн хатуу бүрхүүлийг хэвийн, гоё гялалзсан уян хатан болгодог. Yсээ сайн зайлсны дараа бальзам түрх, эсвэл сэнсээр хатаагаарай. Бальзамыг үсний уртааш нь түрхэж, ялангуяа үзүүр хэсгийг сайн анхаараарай. Yлдэгдэл шампунийг сайн арилгахгүй бол туг үснүүд хоорондоо наалдаж, тослог заваан харагддаг. Хамгийн сүүлд бүлээн усаар зайлна. Yсээ хүчтэй үрж арчиж болохгүй, дарах байдлаар усыг алчууранд шингээ, нойтон үс их эмзэг учраас амархан гэмтдэг, мөн үсээ арчиж байна гэж байдгаараа үрээд ширэлдүүлчихвэл дараа нь хайчилж тайрах хэрэг гарна. Ер нь үсээ өөрөөр нь хатаасан нь дээр. Хэрэв сэнс хэрэглэх болвол толгойноос 20см зайд бариарай. Урт үсийг үзүүрээс уг руу нь самнавал үс тасрах, сунах, зулгаахаас сэргийлнэ. Хуванцар сам үсийг цахилгаанжуулж босгодог учраас модон сам буюу жинхэнэ үсээр хийсэн сойзоор самнаарай. Ингэсэн цагт үс гоё гялалзаж, амархан янзлагдана.

Yс салаалбал яасан нь дээр вэ?
• Хуурай үсийг 15-20 хоногт ядаж 1 удаа тосон компресс тавьж арчилвал зүгээр.
Yүнд: ургамлын тос, өндөг зэргийг хэрэглэж болно. Гарынхаа алган дээр бүлээн тос дусааж толгойдоо жигд түрхэж тараагаад гялгар уутаар бүрж алчуураар бооно. 30-60 минутын дараа боолтоо авч, толгойгоо бүлээн усаар угаана.
• Тослог үсийг арчилж янзлах нилээд төвөгтэй. Энэ үед толгой загатнах, үс унах, салаалах явдал бий. Угаахын тоолонд тос ялгарах нь улам ихэсдэг. Иймд тослог үсийг 7 хоногт 1-2 удаа угаах хэрэгтэй бөгөөд хэрвээ тослог нь хэтэрхий их бол хуйхыг борын хүчлийн ханасан уусмал, “Био-4” ба “Резль” хэмээх лосьоноор арчина.
• Эдгээр нь үсний тослогийг бууруулж, загатнааг намдаадаг. Зориулалтын шингэн саванг хэрэглэхийг сануулах юун.


Шар айргаар угаасан үс ч янзтай даа
Хавар, өвөл нойтон үстэй гарч болохгүй. Өвөл, хаврын улиралд үс хамгийн их арчилгаа шаарддаг. Тиймээс шампунь, будгандаа анхаарахаас гадна хамгийн гол нь нойтон үстэй гадагшаа гарахгүй байхыг хичээгээрэй. Салхи, шуургатай үед нойтон үстэй гарвал хугарч гэмтэх нь элбэг байдаг байна. Наад зах нь л гэхэд энэ улирлуудад мэргэжлийн үсчингээс долоо хоногт ядаж нэг удаа зөвлөгөө авахад гэмгүй. Харин зуны цагт бол борооны ус үсэнд сайнаар нөлөөлдөг. Зуны халуун наранд үсээ халаах нь бас л муу. Харин бороонд үсээ норгох буюу борооны усаар угаах нь маш сайн аж.

Yсээ угаахдаа
Yсний арчилгааны олон төрлийн бүтээгдэхүүн байдаг. Бүр шар айргаар массаж хийж угааж ч болно. Шар айраг нь үсийг зөөлрүүлж, хөвсийлгөдөг гэнэ шүү. Энэ үйлчилгээг хийлгэсэн тохиолдолд нэг хэсэгтээ л толгой хөнгөрч, үс нь сайхан болдог байна.

Ер нь Та үсээ яаж угаадаг вэ?
Yсийг мэдээж 2-5 минут массаж хийж хөөсрүүлж угаавал сайн. Мөн шүршүүрт орж байхдаа үснийхээ хөөсийг бие рүүгээ бүү урсгаарай. Энэ нь арьсыг хуурайшуулж, загатнуулах зэрэг муу талтай. Yүнээс хойш усанд орохдоо үсээ тусад нь угаагаарай.

Cheryl - Call My Name

Cheryl Cole - The Flood

Thursday, May 24, 2012

Уокинг-стрийт/Walking street

Намар Тайланд явахаасдаа, Pattay арал руу нь очиноо

Friday, May 18, 2012

Wednesday, May 16, 2012

Зул өргөх ёслол 2011

Бид бүх зүйл дээр ингэж нэгдэж чадвал
 юуг ч бүтээж босгож чадна.

Tuesday, May 15, 2012

WORLD ' S First Mogul Rapper

Нэммээр Санагдлаа

Фон муутай ч нэт-д байхгүй

За миний бие жоохон юм саарчих дуртай, эртний сараачсан юмнууд ч байгаа, тэднийгээ блогтоо адд хийдэг юмуу гэж бодогдлоо.
Coming Soon.

Monday, May 14, 2012

За нэг ийм шүлэг байдийн байнаа


Чиний нүдээр би ямар харагдах бол
Уруулд чинь миний уруул ямар амттай вэ
Хайрласан харцыг зүрх чинь мэдэрдэг үү
Чиний хүслээр би яаж хайрлах вэ
Чиний сэтгэлд хайр минь ямар өнгөтэй вэ

Амрагийн зөөлөн уруул
Аргадаж намайг таалаач
Асгарах сул хархан гэзгийг чинь илбээд
Үдшийн цэнхэр сарнаар энгэртээ тэврэн уусмаар
Эгэлхэн яруухан дурлал билээ чи, хайр билээ
Хайрлан биширмээр, хайлан урсмаар
Эмзэг зөөлөн өмнө чинь сөгдмөөр байна, би чамдаа
Яаран очмоор, өдөр бүхэн чам руу
Яг л тийм яруухан сэтгэл билээ хүсэл билээ

Зүрхний чинь зайд би ямар нууцлаг бол
Нандин бүхэн чинь болж очиход би хэр хол вэ
Сонсохыг хүссэн үг чинь таалагдав уу
Хайрын амтаар чи яаж жаргах вэ
Халуухан хүсэлд үдэш ямар бүлээхэн бэ

Үнэхээр төгс

Charlize Theron ӨАБНУ-ын иргэн бөгөөд одоогоор АНУ-ын нэртэй жүжүигчин юмаа. Ийм төгс байгаагийн нууц нь түүний судсаар гүйх олон өнгийн цус байх

Tuesday, May 8, 2012

Жаргалан


Өнөөдөр блогоо нээлээ гэж.....