Thursday, October 31, 2013

Үнэртэй усны талаар бололтой

Үнэртэй ус дотроо олон төрөл байдаг. Олон төрөл байдаг нь тэдний найрлагадаа агуулах анхилуун үнэрээс ихээхэн шалтгаалдаг байна. Үндсэн таван төрлийн үнэртэн байдаг гэж болно.

1. Perfume extract - 15-40%-ийн анхилуун үнэр
2. Eau de Parfum, Parfum de Тоilett - 10-20%-ийн анхилуун үнэр
3. Eau de Toilette - 5-15%-ийн анхилуун үнэр
4. Eau de Cologne - 3-8%-ийн анхилуун үнэр
5. Splash and After shave буюу сахал хуссаны дараа түрхэх-1-3% -ийн анхилуун үнэрийг тус тус агуулсан байдаг байна.

Анхилуун үнэрийг их агуулсан үнэртнүүд үнэрээ илүү удаан хадгалдаг ба үүнтэй холбогдоод үнэ нь өндөр болдог.

Тэгэхээр 1-рт таны үнэртэй усны үнэрээ хадгалах чадвар нь юуны түрүүн таны сонгосон үнэртэй уснаас шалтгаалах нь.

Үнэртэй усыг хэрэглэх соёл, заншил гэж байдаг ба үүнийг дагаж мөрдсөнөөр та мөн үнэртэй усныхаа үнэр хадгалах чадварыг нь дээшлүүлж болно.

Тэгвэл хэрхэн үнэрийг нь удаан хадгалах вэ?

1. Зарим үнэртэй уснууд тухайн үнэрийг нь агуулсан биеийн тостой байдаг. Тухайн тосыг нь түрхсэний дараа үнэртэй усыг түрхэх үед үнэрээ сайн хадгалдаг ба та тосыг хацар, гарандаа түрхэх нь илүү сайн үнэртэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

2. Үнэртэй усаа хувцасныхаа дотор талд түрхэх нь үнэрийг удаан хадгалах ба таныг хөдлөх бүрд үнэр нь үнэртэж байх болно.

3. Та усаа биеийнхээ зөв хэсгүүдэд түрхэх нь чухал. Биеийнхээ цусны даралт их газруудад буюу судастай ойр газруудад усаа түрхэх ёстой. Яагаад гэвэл цус гүйх болгонд дулаан бий болж байдаг учраас үнэртэн илүү сайн үнэртэж эхэлдэг байна. Ийм газруудад чихний ар хэсэг, хүзүү, хөхний дунд хэсэг, бугуй, тохойны нугалаас хэсэг.
эх сурвалж: hajime.blog.gogo.mn

Wednesday, October 30, 2013

Хувийн орон сууц барьж байгаа хүнд Зөвлөгөө

Хувийн орон сууц барьж байгаа хүнд бэрхшээлтэй олон асуудал тулгардаг. Эдгээр асуудлын нэг бол яах аргагүй найдвартай хийгдэх барилгын чухал хэсэг бол ЦАХИЛГААН юм. Иймд хувийн орон сууцныхаа цахилгааныг найдвартай, аюулгүйгээр хэрхэн төлөвлөх талаар бяцхан зөвлөгөө өгье.
Зөвлөгөө №1
Юуны өмнө хувийн орон сууц / хаус/ болон барилгын цахилгааны монтажыг хийж гүйцэтгэхэд розетк, гэрэлтүүлгийн монтаж хийж байгаа утас нь зэс голтой 2,5мм2-н хөндлөн огтлолтой бүхий 2 ба 3-н судастай орос утсаар, ПВС хоолойд сүвлэж хана ба таазны хучилтаар хийгдэнэ. Розеткыг нь 3-н судастай утсаар, шалны бэлтгэлд ПВС хоолойд, гэрэлтүүлгийг нь гэрлийн тоо, өрөөний талбайн хэмжээнээс хамаарч 2 ба 3-н судастай утсаар монтажлаж хана болон тааз, шалны бэлтгэлд ПВС хоолойд сүвлэж хийдэг. Лисьва плиткны тэжээл нь 4мм2-н хөндлөн огтлолын талбайтай, зэс голтой 3-н судастай орос утсаар ПВС хоолойд сүвлэж хийсэн байх ёстой.
Зөвлөгөө №2
Аливаа өрөөнүүдийн розетк нь технологийн байгуулалтын зураг, өрөөний зориулалтаас нь хамаарч цахилгаан хэрэглэгчдийн хажууд , өндөр нь зориулалтаас нь хамаарч суурилагдсан байх ёстой. Суурилагдахдаа хананд тусгай кропонд (хуванцар), өөрийн тэлэгчээр тогтоохоос гадна нэмэлт шруппээр тогтоодог хийцтэй байдаг. Механик гэмтэл учруулахаас хамгаалсан төмөр гадаргуутай, өөрөө эвхэгдэж түгжиддэг хийцтэй розеткыг шаланд суурилуулах нь илүү тохиромжтой байдаг.
Жишээ нь: амралтын өрөөнд телевизор, хөгжим, компьютер гэх мэтийг тэжээхэд зориулж түүний ойролцоо шалнаас 60см – 1,2м хүртэл өндөрт далд суурилагдсан розеткыг төлөвлөх ба хамгаалах төхөөрөмжөөр нь ИЭК брэндийн дифференциал автомат АД-12/25А/30mA-г, гал тогооны өрөөнд хөргөгч байрлах газрын ойролцоо, мөн хананы шүүгээний харалдаа, дээр нь байрлахаар 1,2м өндөрт далд розетк хамгаалах төхөөрөмжөөр ИЭК брэндийн дифференциал автомат АД-12/25А/30mA , гал тогоонд лисьва плитка залгах зориулалттай 1,2м өндөрт хүчний ил болон далд байрлалтай тусгай розетк хамгаалах төхөөрөмжөөр ИЭК брэндийн дифференциал автомат АД-12/32А/30mA, ванны өрөөнд угаалгын машины харалдаа, угаалтуурын дэргэд сахлын машин, сэнс, гар хатаагч гэх мэт залгах зориулаттай ус чийгнээс хамгаалагдсан ил болон далд хийцтэй ИЭК брэндийн розетка, хамгаалах төхөөрөмжөөр ИЭК брэндийн дифференциал автомат АД-12/16А/10mA байрлана. Харин хүүхдийн өрөө, бага насны хүүхэд байрлах өрөөнд 1,8 хүртэл өндөрт розеткыг байрлуулах ба хэрвээ энэнээс доош суурилуулбал хамгаалалтын таглаа, түгжээний тусламжтайгаар нүх нь хаагддаг, түгжигддэг байх нь зүйтэй.
Зөвлөгөө №3
Унтраалга нь хаалганы бариултай талд хаалганаас 15см хүртэл зайнд өрөөний зориулалтаас нь хамааруулж өндөр нь 1,6м хүртэл байна. Бага насны хүүхэд байрлах өрөөнд 1,8м өндөр байж болно. Угаалгын болон ванны өрөөнд ус чийгнээс хамгаалагдсан, бусад өрөөнд энгийн далд хийцтэй унтраалга байвал зохино. Өрөөний талбайн хэмжээнээс хамаарч гэрэлтүүлгийг 1 ба 2 унтраалгаар асааж унтраадагаар суурилуулна, монтажны утсыг нь үүнтэй дүйцэхээр хийх хэрэгтэй байдаг.
Зөвөлгөө № 4
Гэрэлтүүлэг нь өрөөнд жигд гэрэлтэлт өгөхөөр өрөөний геометрын хэлбэр дагасан байрлалтай байна. Өрөөний зориулалтаас хамааруулж гал тогооны болон амралт ,унтлагын өрөөнд таазны унжилттай болон унжилтгүй гэрэл (шинэ байранд бол зөвхөн таазны патрон төлөвлөсөн байдаг) ариун цэврийн болон ванны өрөөнд хаалганы дээр хананд суурилагдах хамгаалалттай гэрэл (хэрэглэгчийн хүсэлтээр таазны шигтгээ гэрэлтүүлэгч төлөвлөж болно) байна. самбараас/ тэндээсээ салбарлаж розетк, гэрэлтүүлгийг тус тусад нь тэжээж байх ёстой. Ингэхдээ оролтонд ИЭК брэндийн ВА-88, эсвэл ВА-47-100 серийн ерөнхий автоматыг , группын гаргалгааны гэрэлтүүлгийн хэлхээнд ВА47-29 серийн автоматыг, розеткнуудын хэлхээнд ИЭК брэндийн дифференциал автомат болох АД-12-г суурилуулвал илүү зохимжтой байдаг.

Saturday, October 26, 2013

Охидууд аа. Та нарт боломж бий шүү




БНМАУ-ын Toriin odon medal

БНМАУ-ын баатар

БНМАУ-ын хөдөлмөрийн баатар

БНМАУ-ын ардын зүтгэлтэн

БНМАУ-ын гавьяат зүтгэлтэн

Сүхбаатарын одон

БНМАУ-ын хөдөлмөрийн  гавьяаны улаан тугийн одон


Алтан гадас одон

БНМАУ-ын цэргийн  гавьяаны улаан тугийн одон


 цэргийн  гавьяаны одон


Алдарт эхийн 1-р одон

Алдарт эхийн 2-р одон


Цэргийн хүндэт медаль




Миний бодлоор эрчүүд өөрийн стайл имижээ бүрдүүлэх нь их чухал байдаг. Хүүхнүүдийн харц булаасан залуус гоё шүү дээ


















Та нарт оросын зураач Valery Barykin-ий бүтээлүүдээс сонирхуулъя














Saturday, October 19, 2013

Miss Universe China official website






Үзэсгэлэн гоо Хулан хатан

       XIII зууны үеийн Монголын түүхийн сурвалжид гоо үзэсгэлэн эмэгтэй хүний эрхэм нандин чанарын бэлэг тэмдэг болгон олонтоо гэмдэглэгдсэн нэгэн хүн бол Чингис хааны бага хатан Хулангоо юм. Хулгана жилийн намар/1204/ Хар талын үзүүр нэрт газар Мэргид /*/ аймгийн Тогтоабухатэй Чингис хаан байлан, Сайрь хээр хэмээх газар Мэргид аймгийн үлдэгдэл хүчийг эцэслэн дарав.
Увас мэргэдийн тэргүүн Дайр-Усун найрамдахыг эрмэлзэж өөрийн Хулан нэрт гүнжийг Чингис хаанд хатан болгож өгчээ. Энэ тухай «Монголын нууц товчоо»-нд «Мэргид иргэнийг эзлэхэд Увас мэргэдийн тэргүүлэгч Дайр Усүн гэгч хүн «байлдах саналгүй гэж» өөрийн охин Хуланг Чингис хаанд үзүүлэхээр авчирч явтал, замд тохиолдсон монгол цэрэг саатуулах тул Бааридай Наяа ноёнтой Дайр Усүн учирч өгүүлрүүн: «Би энэ охиноо Чингис хаанд үзүүлэхээр явж байна.» гэвэл, Наяа ноён өгүүлрүүн: « Охиныг чинь бид хамт аваачиж үзүүлье. Чи ганцаар одвол ийм самуун цагт, тохиолдсон тохиолдсон цэргүүд чамайг хорлох ба чиний охинтой самуурах тул хоёулаа хамт очьё. Чи намайг гурав хоног хүлээ» гэж ятгаж хүлээлгэв. Тэндээс Наяа ноён Дайр-Усүн хоёр, Хуланыг аваачиж Чингис хаанд хүргэв. Хуланыг Наяа ноён, гэртээ гурав хоног хүлээлгэснийг Чингис хаан сонсоод маш хилэгнэж «Чи энэ Хуланг ямар учиртай гэртээ хүлээлгэж байсан бэ?» гэж чангад тулган асууж, засаглан шийтгэх гэж байтал, Хулан өгүүлрүүн: «Надад Наяа ноёны хэлсэн нь: Би Чингис хааны их ноён билээ. Бид хамт хаанд бараалхаж очъё. Замын зуур цэргүүд самуурах болзошгүй» гэж ятгав. Хэрэв Наяа ноён учирч тусалсангүй бол бид завсрын цэрэгт баригдаж, тэдний завшаан болох бишүү. Харин энэ Наяатай учирсан минь сайн болов. Одоо энэ Наяа ноёноос асуухын оронд хаан соёрхвол, тэнгэрээс заяасан, эцэг эхээс төрүүлсэн махбоды минь шалгаж үзтүгэй» гэжээ. Бас Наяа ноён өгүүлрүүн:
«Хамаг олны эзэн
Хаан Чингис чамайг
Хайрлаж хүндлэхээс өөр
Хар санал надад үгүй.
Харь улсаас олзолсон
Хацар гоо хатад ба
Хатиртай сайн морьдыг
Хаан чиний юм гэж
Халдалгүй харж
Хавиралгүй сахидаг билээ.
Үүнээс өөр сэтгэлийг
Үнэхээр санасан буюу
Үйлдсэн зүйл байвал
Үхэхэд надад гомдолгүй» гэжээ. Чингис хаан, Хулан хатны үгийг зөвшөөрч, мөн өдөр тэр даруй сорьж үзвэл, Хулан хатны өчсөн үг бас үнэн болсон тул «Үнэн үгтэй шударга хүн байна. Их үйл хэргийг тушаая» гэж өршөөж соёрхов»/1/ хэмээн өгүүлсэн байдаг. Хулан хатан Чингис хаанд ирсэн түүх энэ болой.

Хулан гүнж төрөлхийн цэцэн сэргэлэн, үнэхээр үзэсгэлэн гоо, тэнгэрээс заяасан, эцэг эхээс төрүүлсэн ариун нандин тул Чингис хаан түүнийг соёрхон таалжээ. Төрийн их хатан Бөртэ ч түүнийг талархан:
«Эрэг мөрөнд хун галуу олон гэнэм
Эрхийгээ чинэтэл намнахаа
Эзэн минь мэдэх буй заа
Энэ их улсад
Эмс охид олон гэнэм
Эрэн аваачихыг
Эзэн минь өөрөө мэднэм зээ... » хэмээсэн байдаг.(2) Ийнхүү Хулангоо хатан энэ үеэс их хатан Бөртэгийн удаах байрыг эзлэн суух болжээ. Чингис хаан Хулан хатандаа маш хайр халамжтай байжээ. Сайрхээрийн Харилду нэрт газар Чингис хаан тусгай орд өргөө байгуулсан ба түүнийг эрхэлж байсан нь Хулан хатан бөлгөө.(З) Энэ ордныг «Алтан товч»-д: «Солонгодын барс орд», «Юань улсын түүхэнээ: хоёрдугаар орд» гэж тус тус тэмдэглэсэн байх юм. Чингис хаан Хулан хатнаа Бөртээс дутуугүй хайрлан, эрхэмлэж байсан бөгөөд хожим нь эзнийг таалал төгсөхөд Сөнидийн** Гэлүгэтэй баатарын харууслын шүлэгт
«.. Хувилгаанаар учирсан Хулан хатан чинь»/4/ хэмээн Бөртэ цэцэн хатны нэгэн адил түүнийг онцгойлон дурьдсан байдаг. Хулан хатан нь эзнээс Хөлөгөн нэрт хүү***, Хөлүгэ нэрт гүнж төрүүлж, Чингис хааны дэргэд байж, Баруун зүг Сартуул иргэнд дайлаар мордоход мөн дагалдан явсан гэх бөгөөд энд нас нөхөцсөн тухай зарим нэг зохиолд цухас тэмдэглэсэн байдаг.

Манай түүхийн зарим сурвалжид Хулан хатны талаар зөрөөтэй мэдээ байдаг. Тухайлбал, ХVII-ХVIII зууны үеийн монгол сурвалжуудаар дамжин биднээ уламжлагдсан «Аргусан хуурчийн домог»-т Хулан хатныг «Солонгосын гүнж» болгож бичсэн байдаг. «Аргусан хуурчийн домог»-т үнэн түүхийн явдал ч бий, хожим нэмж зохиосон зүйл ч бас бий. «Лу Алтан товчид»:

«..Бас суут Богд Чингис хаан наран ургах зүгийн Солонго улсад аялан очтол, Үнэгэн мөрөн үерлэж, их цэрэг саатан суув... Солонгуудын Буха Цагаан/****/ хаан Хулан нэрт охиноо өргөж .... Солонго улсад гурван жил өөрийн нутгийг мартан суув.... Аргасун хуурч ихэд хичээнгүйлэн аргадан ухуулан байж «Хотол их улсад нь эргүүлэн авчирсан тухай/5/ » өгүүлдэг нь ХV зууны сүүл үеэс ихэд дэлгэрсэн «Гэсэрийн тууж»-ийн нөлөөгөөр үүссэн домогийн нэг хувилбар бололтой.

Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн энэ тухай тэмдэглэхдээ: «... Чингис хааны Хулан нэрт хатан нь Солонго (Гуулин) улсын гүнж бус Мэргэдийн Солон (Солон барга) удмын хүн болох юм» гэжээ. Түүхч Сагансэцэн ч «Эрдэнийн товч»-доо: «Солонгод мэргэдийн Дайр-Усуны Хулан нэрт охин» хэмээн тодруулан бичсэн байдаг нь үнэнд нийцэх зүйл юм.
Цагийг эзэлж, бүхнийг байлдан дагуулсан их эзэн Чингисийг өвдөг дороо сөхрүүлсэн гоо үзэсгэлэн бол Хулан гоо хатан юм.