Saturday, January 25, 2014


Chinese duunii ayalguu ni sonsgolontoi  


Saturday, January 18, 2014

 Бас л зүгээр баиж чаддаггүй тэгэхийг хүсдэггүи хүүхэд залууст

Root гэж юу бэ? 
            Root бол Root хийх эсвэл утасаа Root-лэх гэж хэлж болох үйл явц ба үйлдлийн системийг бүрэн удирдах зөвшөөрөл суулгах процес юм. Энэ нь юу гэсэн үг бэ гэвэл та root хийсэнээр утасны оператар болон үйлдвэрлэгчидийн утас хэрэглэх хязгаарлалыг нэвтэрж утасаа хөгжүүлж , дуртай байдалаар харагдуулах , дуртай Андройд систем , шинэчлэл суулгах зэрэг давуу эрх эдлэх юм. Windows дээр бид Админ эрхээр нэвтрэх гэдэг шиг Linux системд бид давуу эрхтэй хэрэглэгчийг Root  гэж нэрлэдэг юм. 

            Root хийх гэдэг нь Custom ROM сулгаж байна гэсэн үг биш юм. Таны root хийх үед ачааллаж буй систем хэвийн ажиллах боловч танд давуу эрх олгох болно. Custom ROM(Бусад хөгжүүлэгч багуудын гаргадаг систем) суулгахын тулд та Stock ROM(Үйлдвэрийн систем) дээрээ root хийсэн байх шаардлагатай , үгүй бол ямар нэг өөрчлөлт орохгүй. 

            Root хийх бол үйлдвэрлэгчид эсвэл операторуудын зөвшөөрлөөр хийгддэг зүйл биш. Root хийх үйл явц бол "Хакер" утасны системийн кодчилол болон төхөөрөмжийн driver ашиглан SuperUser гэж нэрлэгдэх програмыг утсандаа суулгах үйл явц юм. Энэхүү програм нь танд давуу эрх бүхий хэрэглэгчийн удирдлагыг атгуулах юм.
  1. Бүрэн удирдлага. Үйлдвэрлэгчидээс , операторуудаас ирдэг хэрэггүй Application-үүдийг та систем файлаар нэвтэрч устгах боломжтой болно. Ялангуяа Sprint , Samsung гэх ашиглахад төвөгтэй , ач тусгүй апп-үүдийг устгах боломжтой юм.
  2. Системийн Back-Up , Restore. Та утасан дээрээ шинэ Custom ROM суулгахыг хүсвэл ашиглаж буй системээ back-up хийн хадгалж шинэ системээ суулган таалагдахгүй байвал эргүүлээд ашиглаж байсан системээ Restore хийх боломж юм. Ингэснээр эрсдэлгүй өмнө нь ашиглаж байсан системээ яг тэр хэвээр нь ашиглах боломж юм. Мөн та Koush-оор хөгжүүлэгдсэн  Rom Manager програм ашигласнаар шинэ суулгах системээ паралель хуулж үзэх боломжтой юм. Энэ нь юу гэсэн үг бэ гэвэл таны суулгаж үзэхээр сонирхосон систем үндсэн системээс гадна ашиглагдах ба үндсэн системээ устгалгүй шинэ системээ оролдож үзэх боломжтой юм.
  3. Утсандахь хоосон багтаамжийг хянах. Таны утас багтаамж дүүрээд байвал та Систем файлруу нэвтэрч хэрэггүй багтаамж их үүсгэсэн файлыг дурын аргаар устгах боломжтой юм. Анхааруулга: Системийн файл устгавал утас асахгүй болох , гэмтэл үүсэх нөхцөл бий болохыг анхаарна уу!
  4. Зарим app ачааллах эрх. Зарим удирдлага агуулсан App-үүд Rootшаарддаг ба Root хийсэн бол та татаж аван ашиглах боломжтой болох юм.
  5. Custom Rom суулгах эрх. Та шинэчлэл хүлээгээд бүтэхгүй байна уу? удаан хүлээж байна уу? үүнийг Custom Rom таньд нөхөж өгөх болно. Шинэ системийн кодчилол дээр хакер багууд ажиллан өөр өөрсдийн онцлог чанараа шинэгээн хэрэглэгчидэд хүртээдэг. 
  6. Баттерэй зарцуулалт: Ухаалаг гар утас хэрэглэгчидэд байнгын нэгэн асуудал байдаг нь Баттерэй зарцуулалт яахын аргагүй мөн. Root хийсэнээр таны цахилгааныг хэмнэх боломж олгож та утасных баттерэй зарцуулах хугацааг ихэсгэх боломжтой болох юм. 
Jailbreak гэж юу бэ?
            Мөн тайлбарласанчилан энэ нь IOS системийн APPLE-аас өгдөг хязгаарлалыг нэвтрэх эрх юм. Админ эрх буюу бүх давуу талыг ашиглах боломжтой болох юм. Ингэснээр та татах боломжгүй апп-үүдийг татах эрх , утасны өнгө дезайныг өөрөө өөрчилөх , 3дахь ч апп татах , суулгах эрх зэргээр ашиглах юм. Мөн энэ нь Android-ийн Root процестэй адилгүй юм. Хэрвээ хэрэглэгч өөрийн хийж буй апп-ээ суулгахыг хүсвэл Jailbreak хийх ёстой юм.            
            Үүнийг Android Root процестэй харьцуулвал jailbreak нь зөвхөн админ эрх өгхөөс биш бүхэл утасыг танд даатгахгүй юм. Та зөвхөн цоожтой boot дээр асах систем дээр л дурын 3 дахь ч апп суулгах боломжтой болох юм. Android нь цоожтой boot-үгүй учир та утасыг бүхлээр ашиглах боломжтой. Таны хэрэгцээ хязгааргүй болох юм. 
  1. Бүрэн удирдлага. Та бүх зүйлийг гарын аясаар хийх боломжтой. Гол нь ямар нэг апп суулгахгүй. зөвхөн утсандаа систем файл татах юм. Энэхүү боломжийг Cydia олгодог. 
  2. Хурдан , амархан. Та маш амархан , хурдан утасаа түгжих , нээх үйлдэлийг хиймээр байвал энэхүү үйл явцыг хийгээрэй. 
  3. Харагдах байдалыг өөрчлөх. Та утасныхаа icon болон стандард харагдах байдалаас уйдаж байна уу? тэгвэл та jailbreak хийсэнээр WinterBoard ашиглан утсаа хүссэн байдалаар засч , янзалж болох юм.
  4. 3дагч application-үүд суулгах. Cydia-гаас зарим нэг гайхалтай апп-үүдийг татах боломжтой ба доорхи апп-үүдийг туршиж үзээрэй:
  • Cycorder / Video Recorder – Бичлэг хийх 
  • NemusSync – Google Calendar-аа iPhone calendar-т шилжүүлэх 
  • MxTube – Youtube-ээс бичлэг татах боломж
  • iPhoneModem – iPhone-оор дамжуулан Гэрийн компьютер , лаптопт интернэт сүлжээ цацах
  • Mame4iPhone 
Хуулсан болноо :-P

Wednesday, January 15, 2014

Ene group eeree xamgiin goy ni baijee

OUTLOOK gej neg yum baidag daa teriig ashiglax zaawar baixaa. Xeregtei neg ni ashiglaad vzne biz

  • Archive - И-мэйл архивлах
  • Report spam - Хүсээгүй И-мэйлийг мэдээлэх
  • Delete - Устгах
  • To Do List - Цонхны зүүн талд Bulletins мэдээллийн самбар, ажлын төлөвлөгөө болон шуудангийн дараах хайрцгууд байрлана.
  • Inbox - Ирсэн захианы хайрцаг
  • Drafts - Ноорог захианы хайрцаг
  • Sent Mail - Илгээсэн захианы хайрцаг
  • Trash - Устгасан захианы хайрцаг
  • Starreed - Одоор тэмдэглэсэн
  • Chats - Чат
  • Spam - Хүсээгүй И-мэйл
Шуудангийн хайрцаг бүрийн ард тухайн хайрцган дахь нийт болон Шинэ захианы тоог мэдээлнэ.
Шинээр захиа бичихийн тулд
  • Compose Mail хэрэгсэл дээр дарна.
  • Нээгдэх To: талбарт захиа илгээх хаягийг бичнэ.Нэг захиаг хэд хэдэн хүнд зэрэг хаяглах тохиолдолд Add CC болон Add BCC талбаруудад и-мэйл хаягуудыг таслалаар тусгаарлан бичиж өгнө.
  • Subject талбарт захианы гарчгийг оруулна.
  • Захианд файл хавсаргах тохиолдолд Attach a file хэрэгсэл дээр дарж, нээгдэх цонхны Browse товчлуур дээр даран файлын нэрийг зааж өгснөөр файл хавсрагдах ба захианы Attachments талбарт хавсаргасан файлын нэр гарч ирсэн байна.
  • Цонхны үндсэн хэсэгт захиагаа бичээд Send хэрэгсэл дээр дарж захиагаа илгээнэ. Илгээгдсэн захиа нь Sent захианы хайрцагт хадгалагдана. Мөн Save Now командаар хадгалж, Discard командаар дарж татгалзаж болно.
Хариу захиа бичих
Хэрэглэгч нь ирсэн захианы хариуг дараах байдлаар бичнэ.
  • Inbox буюу ирсэн захианы хайрцгаас захиагаа нээнэ.
  • Зөвхөн илгээсэн хүнд хариу бичих тохиолдолд Reply дээр дарна. Ингэхэд To талбарт хүлээн авагчийн и-мэйл хаяг автоматаар гарсан байна.
  • Шаардлагатай гэж үзвэл захианд файл хавсарган илгээж болно.
  • Цонхны үндсэн хэсэгт хариу бичих захианы эх байрласан байх ба уг захианы дээд хэсэгт захиагаа бичээд Send хэрэгсэл дээр дарж захиагаа илгээнэ.
Захиаг дамжуулах
Хурал зөвлөгөөний зар, сонин хэвлэлийн тойм зэрэг нийтэд хандсан мэдээлэл бүхий зарим захиаг бусдад дамжуулах шаардлага олонтаа гардаг.Энэ тохиолдолд захиаг шинээр хуулж бичилгүйгээр шууд дамжуулан илгээдэг. Үүний тулд:
  • Inbox ирсэн захианы хайрцагнаас захиагаа нээнэ.
  • Forward хэрэгсэл дээр дарна.
  • Нээгдэх цонхны To талбарт дамжуулах захиаг хүлээн авагчийн хаягийг оруулна. Захиаг хэд хэдэн хүнд дамжуулах тохиолдолд Add CC болон Add BCC талбаруудад и-мэйл хаягуудыг таслалаар тусгаарлан оруулж өгнө.
  • Шаардлагатай гэж үзвэл дамжуулах захианы өмнө захиа нэмж бичиж болно.
  • Send хэрэгсэл дээр дарж захиагаа илгээнэ.
Захиаг устгах
Шуудангийн хайрцаг дахь хэрэгцээгүй болон вирустай байж болох захиануудыг тухай бүрт устгаж байх шаардлагатай. Захиаг нээгээд Delete товчийг дарж устгана. Хэд хэдэн захиаг зэрэг устгах тохиолдолд захианы өмнө байрлах жижиг дөрвөлжин нүдийг сонгох замаар устгах захиануудыг тэмдэглээд Delete хэрэгсэл дээр дарна.Устгагдсан захианууд устгасан захианы Trash хайрцаг буюу хогийн саванд орно. Траsh хайрцагнаас дээрхийн адил захиаг устгаснаар уг захиа бүрмөсөн устана.
Илтгэл үзэх
www.mail.mn үйлчилгээний бас нэг давуу тал нь PowerPoint илтгэлийг та өөрийн броузр дээрээ шууд үзэх боломжтой. Хамгийн гол нь ямар нэгэн нэмэлт програм тэр ч бүү хэл PowerPoint байхгүй байсан ч та үзэж болно. Та өөрт ирсэн PowerPoint илтгэл бүхий захиагаа шалгахад “View as HTML”-вэбээр үзэх, “View as slideshow”-илтгэлээр үзэх, “Download”-татаж авах гэсэн нэмэлт сонголтууд гарч ирнэ.
Шошго үүсгэх
Ирсэн и-мэйлүүдээ хайхад хялбар болгох үүднээс шошго ашиглана.Шошго (Label) үүсгэхдээ, “Settings” тохиргоонй хуудаснаас эсвэл мэйлийн үндсэн хуудсанд байгаа “More Actions” цэснээс сонгож орно. Ирсэн захидалаа сонгоод шошгоо сонгоно. Ингэхэд, тэр захидал таны байрлуулсан хавтас дотор байхаас гадна таны зүүсэн шошготой хадгалагдах болно. Сүүлд нь захиагаа олохдоо шошгоныхоо нэрээр түүвэрлэн гаргаж авна.
Нөхцөл тодорхойлон үйлдэл хийх дүрэм үүсгэх, ашиглах (Filters)
Ирэх захидал их болох тусам тэдгээрийг ангилан, ялгах нь хүндрэлтэй болдог. Үүнийг хялбар аргаар шийдвэрлэхийн тулд энэ нөхцөлт үйлдлийн дүрэм үүсгэж өгдөг. Тодорхой нөхцөлийг хангасан захидалуудыг ялгаж 5 үйлдэл хийлгэж болно:
• Skip the Inbox (archive It) - Ирсэн мэйлүүдийн хайрцагнаас гаргаж шууд архивт оруулах
• Star it - Тэмдэглэх
• Apply the label – ард нь байгаа сонгох хайрцагнаас зүүх шошгыг сонгон зүүх
• Forward it to – ард нь бичсан мэйл хаяг руу илгээх
• Delete it – устгах

MS Outlook программ дээр POP3 хандалтын тохиргоог хийх
  1. Gmail мэйл үйлчилгээний тохиргооны pop хандалтыг идэвхжүүлсэн байна
  2. MS Outlook 2003 программыг нээнэ.
  3. Tools цэснээс E-mail Accounts гэсэн хэсгийг сонгоно.
  4. Add a new e-mail account сонгоод Next гэсэн товчийг дарна.
  5. Дараахь сонголтуудаас POP3 гэсэн хэсэгийг сонгоод Next гэсэн товчийг дарна.
  6. Дараахь мэдээллийн талбаруудыг бөглөнө үү:
Хэрэглэгчийн тохиргооны мэдээлэл
Your Name: - Таны нэр талбарт өөрийн нэрээ бичнэ.
From: - Хэнээс талбарт өөрийн нэрээ бичнэ.
Email Address: - Мэйл үйлчилгээнээс авсан өөрийн бүтэн хаягаа бичнэ. Жишээлбэл: enhbaatar@mail.mn
Серверийн тохиргооны мэдээлэл
Incoming mail server (POP3) тохиргооны талбарт: pop.gmail.com
Outgoing mail server (SMTP) тохиргооны талбарт : smtp.gmail.com гэж бичэж өгнө.
Login тохиргооны мэдээлэл
User name: - Мэйл үйлчилгээний хэрэглэгчийн нэрийг бичнэ. Жишээлбэл: enhbaatar@mail.mn
Password: - Мэйл үйлчилгээний нууц үгээ хийнэ.
  1. More Settings товчийг сонгож гарч ирэх цонхнуудаас Outgoing Server цонхыг сонгоно
  2. My outgoing server (SMTP) requires authentication талбарын Use same settings as my incoming mail server гэсэн сонголтыг идэвхжүүлнэ.
  3. Advanced цонхны Incoming Server (POP3) талбарын This server requires an encrypted connection (SSL) гэсэн сонголтыг идэвхжүүлнэ.
  4. Outgoing Server (SMTP) тохиргооны This server requires an encrypted connection (SSL) гэсэн сонголтыг тохируулж 465 гэж бичэж өгнө. \
  5. OK товчийг дарна.
  6. Үүний дараагаар Test Account Settings товчийг дарж мэйлээ шалгах бөгөөд Congratulations! All tests completed successfully гэсэн мессеж гарч байвал тохиргоо зөв байна гэсэн үг бөгөөд Close дарж хаана. Ингээд Next товч, Finish товч дарсанаар тохиргоо дуусна.
  7. POP in Gmail хандалтыг Settings-ээс идэвхжүүлэх үедээ өөрчлөлтөө хадгалахаа мартаагүй биз дээ. Forwarding and POP цэсэнд хийсэн өөрчлөлтөө хадгалсан эсэхээ дахин нягталж Gmail-ээр бусад үйлчлүүлэгчидтэй холбогдож байгаа эсэхээ шалгах хэрэгтэй
Copy yum baigaam :-P

Saturday, January 4, 2014

Friday, January 3, 2014

Uniform-toi bvsgvichvvl saixan xaragdax yum aa



Xeregtei baij magadgvi



Энэ хаварын чиг хандлага гарсан шүү хүүхнүүд ээ
Миний хүсэж байснаар боллоо ;-)