Friday, July 27, 2012

Үндэстэн дамнасан корпораци


Үндэстэн дамнасан корпораци (Multinational corporation) гэж хоёр болон түүнээс олон улсад үйлдвэрлэлийн салбартай юм уу үйлчилгээгээ явуулдаг корпораци (компани) юм.
Үндэстэн дамнасан корпорацийн бүтэцй
Үйлдвэрлэлийн боломжоо хэрхэн зохион байгуулснаас нь хамааруулж үндэстэн дамнасан корпорациудыг дараах үндсэн гурван бүлэгт хувааж үздэг:
  1. Хэвтээ зохион байгуулалттай ҮДК-ийн янз бүрийн улсад орших үйлдвэрлэлийн салбарууд нь хоорондоо ижил буюу төсөөтэй бүтээгдэхүүн гаргадаг.(Үүний жишээ нь  Макдональдс)
  2. Босоо зохион байгуулалттай ҮДК-ийн тодорхой нэг буюу хэд хэдэн улсад орших үйлдвэрлэлийн салбарууд нь нөгөө улс буюу улсуудад байрлах үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаанд хэрэглэх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.(Үүний жишээ нь  Адидас)
  3. Олон талт үйл ажиллагаатай ҮДК-ийн үйлдвэрлэлийн салбарууд төрөл бүрийн улсуудад байдаг боловч хэвтээ, босоо аль нэг байдлаар холбоотой биш (Үүний жишээ нь  Майкрософт)
Байр суурь
Үндэстэн дамнасан корпорациудад нийтдээ дэлхийн аж үйлдвэрлэлийн 50 хувь оногддог бөгөөд хэд хэдэн улсуудын төсвийг нийлүүлснээс ч илүү санхүүгийн чадавхтай асар том хэмжээний ҮДК-ууд байдаг. Тэдгээр нь олон улсын харилцаа, орон нутгийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж, даяарчлалд чухал үүрэг гүйцэтгэж байна.
ҮДК-ууд мөн дэлхийн шинжлэх ухаан- судалгааны болон туршилт, зохион бүтээх чиглэлиийн үйл ажиллагаанд жинтэй хувь нэмрээ оруулж, бүртгэгдэж буй патентын 80 хувь нь, санхүүжилтийнх нь мөн төчнөөн хувь тэдгээрт оногдож байна. ҮДК-ууд зөвхөн үйлдвэрлэлийн компаниуд биш тэдгээрийн дунд үндэстэн дамнасан банк, даатгал, аудит, телекомьюникацийн компаниуд бий.
Энэ сарын 7-нд Хятад улсад нээлттэй өөрчлөн байгуулалтын бодлого явуулж эхэлсний 30 жилийн ойд зориулсан үндэстэн дамнасан корпорациудын нэр хүндтэй төлөөлөгчдийн чуулган Бээжинд зохион байгуулагджээ. Тус чуулганы үэр Хятад улсын хөгжилд хувь нэмэр оруулсан үндэстэн дамнасан компаниудын рейтинг зарласан байна.
Жагсаалтанд Моторола, БАСФ, Нестле, Интел, Панасоник, Юниливер, Делл зэрэг 100 үндэстэн дамнасан аваргууд багтжээ. Энэ рейтинг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн асуудлыг судладаг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, мэргэжилтнүүд болоод Худалдааны яам, Эдийн засгийн их сургуулийнхан хамтран ажил олгололт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах, ажилчдын эрх ашгийг хамгаалах, хортой хог хаягдлыг багасгах зэрэг 44 үзүүлэлтийн үндсэн дээр боловсруулсан байна.
Бүх Хятадын Хувийн хэвшлийн холбооны дарга Ван Жунюгийн ярьж буйгаар, үндэстэн дамнасан корпорац иудын ихэнхнь30жилийн хугацаанд Хятад улсад томоохон өөрлөлт болоод нээлттэй өөрчлөн байгуулалтын бодлогод гол оролцогчид байсан. Тэрбээр нэмж хэлэхдээ, цаашид үндэстэн дамнасан компаниуд Хятад улсын эдийн засгийн хөгжил болон технологийн инновацид улам бүр хувь нэмэр оруулахыг уриалсан байна.


No comments:

Post a Comment