Sunday, October 12, 2014

             Та өөрийгөө бүртгүүлээрэй, ямар нэг мөнгө төгрөг төлдөггүй гэдгийг бусаддаа дамжуулж хэлээрэй. За амжилт хүсье
      АНУ-ын засгийн газар жил бүр 50,000 ширхэг ногоон кардыг Diversity Visa Lottery Program нэрийн дор АНУ-д цагаачлагч багатай улсуудын иргэдэд олгодог билээ. Сугалааг АНУ-ын төрийн департаментаас зарлан явуулдаг ба 2002 оноос эхлэн зөвхөн электрон хэлбэрээр буюу интернэтээр маягт бөглүүлж авдаг болсон. Маягтыг шууд  үнэ төлбөргүй хүлээн авдаг цорын ганц албан ёсны хаягтай. 
Бүртгүүлэх шаардлага
·         Бүртгүүлж байгаа хүн аль нэг улсын иргэн байх
·               Бүртгүүлж байгаа хүн  хамгийн багадаа бүрэн дунд боловсролтой байна  (Хүүхдэд хамаарахгүй)
Бүртгэл хийгдэх явц:
·         Жил бүрийн 10-р сарын 1-ны 12:00 эхлэн 10-р сарын 31-ний 12:00  цагийн хооронд хийгдэнэ. (АНУ-ын цагаар )
·         Хэрвээ бүртгэлийг нэг хүн дээр, нэгээс дээш удаа хийвэл бүртгэл автоматаар хүчингүй болно.
·         Амжилттай бүртгэгдсэн үед дэлгэц дээр бүртгүүлсэн хүний овог нэр, төрсөн огноо, харъяалагдах улс, бүртгүүлсэн огноо, тамгатай гарч ирнэ. Үүнийг та өөртөө хэвлэж авах хэрэгтэй.
·         Зургууд хавсаргагдаагүй тохиолдолд бүртгэл хийгдэхгүй болохыг анхаараарай. Зураг хүн бүр тус тусдаа байна. Yүнд өөрийн болон гэр бүлийн хүний, 21 нас хүрээгүй хүүхэд бүрийн, хууль ёсны өргөмөл хүүхэд бүрийн мөн дагавар хүүхдийн зураг тус тус байна.
Фото
·         Шинэ зураг авахуулсан байна
·         Дижитал сканнер ашиглан зургийг татна 
Толгой
·         Урагшаа харж, цэх суусан зураг байна
·         Толгойг дээш, доош болон хажуу тийш болгохгүй
·         Толгой хэсэг, зургийн 50% орчмыг эзэлсэн байна  
Арын фон
·         Цайвар өнгийн цулгай фонтой байна
·         Бараан болон ямар нэг дүрстэй фон байвал бүртгэлээс хасагдана 
Зургийн фокус
·         Сайн фокустай байна
·         Нарны шил болон нүүрэндээ ямар нэгэн нэмэлт зүйл зүүсэн зураг тэнцэхгүй. Харааны шил байж болно 

Малгай
·         Зөвхөн шашны зарим нэг урсгалаас шалтгаалан малгайтай зураг байж болно. Гэхдээ нүүрний хэсгийг бүрэн харуулсан байх ёстой
·         Бусад тохиолдолд зураг тэнцэхгүй
·         Цэргийн болон бусад хүчний байгууллагын малгайтай зураг тэнцэхгүй 
Дижитал зураг
·         Зургийн формат: JPEG (Joint Photographic Experts Group) байна
·         Зургийн хэмжээ: 240 KB – с хэтрэхгүй байна
·         Зургийн нягтрал: 600 цэг өндөр, 600 цэг өргөн байна. 600x600 pixels
·         Зургийн өнгөний нягтрал: 24 бит өнгөт байна
·         Хар цагаан зураг тэнцэхгүй  
Энгийн зураг (Энгийн гэрэл зургийн аппаратаар авсан зураг)
·         Хэмжээ: 50х50 мм
·         Өнгөт зураг байна
·         Сканнерийн нягтрал: 150 dpi (dots per inch) байна
·         Зургийн формат: JPEG (Joint Photographic Experts Group) байна
·         Зургийн хэмжээ: 240KB – с хэтрэхгүй байна
·         Зургийн нягтрал: 600 цэг өндөр, 600 цэг өргөн байна. 600х600 pixels
·         Зургийн өнгөний нягтрал: 24 бит өнгөт байна
·         Хар цагаан зураг тэнцэхгүй  
Бүртгүүлэх
Цорын ганцхан хаягаар  http://www.dvlottery.state.gov/ бүртгэлийг хийдэг ба дараах мэдээллүүдийг бататгаж бөглөнө. Yүнд:
1.        NAME (БYТЭН НЭР) – Family rname - ургийн овог, First name - өөрийн нэр, Middle name – эцгийн нэр
 
2.        BIRTH DATE (ТӨРСӨН ОГНОО) – төрсөн өдөр, сар, он
 
3.        GENDER (ХYЙС)
 
4.        CITҮ WHERE YOU WHERE BORN (ТӨРСӨН ХОТ, АЙМАГ)
 
5.        COUNTRҮ WHERE YOU WHERE BORN (ТӨРСӨН УЛС) – төрсний гэрчилгээн дээр бичигдсэн улсын нэр байна
 
6.        COUNTRҮ OF ELIGIBILITҮ FOR THE DV PROGRAM (ЗОХИСТОЙ УЛС) – төрсөн улс тань сугалаанд оролцох эрхтэй гэдэг дээр Та үндэслэн бөглөж байна уу? ҮES, NO буюу тийм, үгүй гэсэн асуулт байгаа ба мэдээж тийм гэж сонгоно. Хэрвээ үгүй бол аль улсад харяалагдаж байгаагаа сонгоно
 
7.        ENTRANT PHOTOGRAPH (БӨГЛӨГЧИЙН ЗУРАГ) -  Photograph File Name хэсгийн Browse товчлуурийг дарж зургаа хадгалсан хэсгээс татаж оруулна
 
8.        MAILING ADDRESS (ШУУДАНГИЙН ХАЯГ) – Гэрийн хаяг, хот/аймаг, дүүрэг/сум, индексийн дугаар (харъяалагдаж буй шуудангийн салбараас асуугаад мэдэж болно. Жишээ нь төв шуудангийн индекс 210523 гэж байдаг), Улс. энд бичигдсэн хаягаар сугалаанд хожсон тохиолдолд мэдэгдэл илгээгдэнэ

Нэмэлт тайлбар:

In care of - Таны
нэр/ургийн овог
Address Line 1- Үндсэн хаяг болон байшингийн дугаар (
эсвэл шуудангийн салбар)
Address Line 2- Хаалганы дугаар (
эсвэл шуудангийн хайрцаг)
City - Хот/
аймаг
District- Дүүрэг/
сум
Zip code-
зиф кодын дугаар(2 жилийн өмнөөс Монгол улс ийм кодтой болсон. Өөрийн оршин суугаа газрын зиф кодоо www.zipcode.mn хаягаас олж мэдээрэй)
Country- Улс 
9.        COUNTRY WHERE YOU LIVE TODAY (ОДОО АМЬДАРЧ БАЙГАА УЛС) Яг одоо амьдарч байгаа улсаа сонгоно уу
 
PHONE NUMBER (УТАСНЫ ДУГААР) – Монгол улсын код 976, Улаанбаатар хотын код 11 байдаг. ( бичихгүй байж болно)

  EMAIL ADDRESS  (Бичвэл сайн, гэхдээ бичихгүй байж болно)

10.     WHAT IS THE HIGHEST LEVEL OF EDUCATION YOU HAVE ACHIEVED, AS OF TODAY? (ЯГ ОДООГИЙН БАЙДЛААР ТАНЫ  ЭЗЭМШИСЭН ХАМГИЙН ӨНДӨР БОЛОВСРОЛ)
Ø  Primary School Only (Дунд сургууль л төгссөн)
Ø  High School, no Degree (10 жилийн сургуульд сурч байсан)
Ø  High School Degree (10 жилийн сургууль төгссөн)
Ø  Vocational School (Тусгай мэргэжлийн сургууль төгссөн)
Ø  Some University Courses (Их сургуульд сурч байсан)
Ø  University Degree (Бакалавр зэрэгтэй)
Ø  Some Graduate Level Courses (Магистрт сурч байсан)
Ø  Master Degree (Магистр зэрэгтэй)
Ø  Some Doctorate Level Courses (Докторт сурч байсан)
Ø  Doctorate Degree (Доктор зэрэгтэй)
11.     WHAT IS YOUR CURRENT MARITAL STATUS? (ТАНЫ ОДООГИЙН ГЭР БҮЛИЙН БАЙДАЛ?) – Гэрлээгүй (Гэр бүлийн хүнийн мэдээлэл хэрэггүй), Гэрлэсэн (Гэр бүлийн хүний мэдээлэл хэрэгтэй), Салсан (Гэр бүлийн хүний мэдээлэл хэрэггүй), Бэлэвсэн (Гэр бүлийн хүний мэдээлэл хэрэггүй), 2 тусдаа байдаг (Гэр бүлийн хүний мэдээлэл хэрэгтэй), Хууль ёсоор 2 тусдаа байдаг (Гэр бүлийн хүний мэдээлэл хэрэггүй)
 
12.     NUMBER OF CHILDREN (ХYYХДИЙН ТОО) – Гэр бүлгүй 21-с доош насны хүүхэд байна. Хэрвээ хүүхэдгүй бол “0” гэж бичээрэй
Continue буюу үргэлжлүүл гэсэн товчийг дар. Энэ үед Таны бөглөсөн мэдээлэл бүрэн хэмжээгээр гарч ирнэ. Дахин хянаад засварлах шаардлагатай бол GO BACK TO PART 1 гэсэн товчийг, үнэн зөв бол SUBMIT APPLICATION товчийг дараарай. Амжилттай бүртгэгдсэн үед дэлгэц дээр бүртгүүлсэн хүний овог нэр, төрсөн огноо, харъяалал улс, бүртгүүлсэн огноо, тамгатай гарч ирнэ. Интернет хөтчийнхээ Хэвлэх товчийг дарж өөртөө хэвлэж авах хэрэгтэй.

Хэрвээ
та гэр бүлтэй болон хүүхэдтэй гэсэн мэдэгдэл бичсэн бол 2-р хэсэгт шилжинэ. Энэ үед эхлээд гэр бүлийн тань хүний мэдээллийг оруулах хэсэг дараа нь хүүхэд тус бүрийн тань мэдээллийг оруулах хэсэг гарч ирнэ. Энэ хэсгийг Та өөрөө бөглөж чаддаг болсон
13.     SPOUCE INFORMATION (ГЭР БYЛИЙН ХYНИЙ МЭДЭЭЛЭЛ) – Бүтэн нэр, төрсөн огноо, хүйс, төрсөн хот/аймаг, төрсөн улс, зураг
 
14.     CHILD  INFORMATION (ХYYХДИЙН МЭДЭЭЛЭЛ) – Бүтэн нэр, төрсөн огноо, хүйс, төрсөн хот/аймаг, төрсөн улс, зураг 
Бөглөж дуусаад Continue буюу үргэлжлүүл гэсэн хэсгийг дар. Энэ үед таны бөглөсөн мэдээлэл бүрэн хэмжээгээр гарч ирнэ. Дахин хянаад өөрийн мэдээллээ засварлах шаардлагатай бол GO BACK TO PART 1 гэсэн хэсгийг, гэр бүлийн xүний болон хүүхдийн мэдээллээ засварлах шаардлагатай бол GO BACK TO PART 2 гэсэн товчийг, үнэн зөв бол SUBMIT APPLICATION хэсгийг дараарай. Амжилттай бүртгэгдсэн үед дэлгэц дээр бүртгүүлсэн хүний овог нэр, төрсөн огноо, харъяалал улс, бүртгүүлсэн огноо, Submission Confirmation: Application Received гэсэн гарчигтай гарч ирнэ. Интернэт хөтчийнхээ хэвлэх товчийг дарж өөртөө хэвлэж авах хэрэгтэй.
Тохирол:
Тохирлыг компьютераар санамсаргүйгээр сонгож, дараа оны 5-7 сарын хооронд таны бөглөсөн хаягаар зөвхөн хожсон тохиолдолд мэдэгдэл очно. Энд хожсон тухай, шаардлагатай мэдээлэл болон хураамжийн тухай байна. Виз олгох хугацаа мөн оны 10 сарын 1-нээс дараа оны 9 сарын 30-ны дотор явагдана. Та суглаа хожоогүй тохиолдолд ямар ч хариу ирэхгүй.
Саналуулга: 
Хэрвээ та и-мэйл хаягаа бичсэн бол мэдүүлэг таны и-мэйл хаягаар давхар очдог ба энэ нь шуудангаар мэдүүлэг очихоос хамаагүй хурдан байна. Үүнээс гадна хамгийн чухал зүйл бол мэдүүлгээ маш үнэн зөвөөр бөглөх шаардлагатай. Та суглаа хожсон тохиолдолд АНУ-ын элчин сайдын яамны хяналтаар орж мэдүүлэг үнэн зөв эсэхийг шалгуулж, хэрэв ямар нэг асуултыг буруу эсвэл худал мэдүүлсэн тохиолдолд танд цаагчлалын виз олгохоос татгалздаг болохыг анхаараарай. Мөн та ямар нэг гэмт хэрэгт холбогдож байсан бол бас татгалзсан хариу авна. Иймээс өөрийн нийгэмийн болон гэр бүлийн байдлаа яг байгаагаар нь бөглөхийг сануулъя.
                                                                            ****Жаргалан****


Төсөл хэрхэн бичих вэ
Сүүлийн үед аливаа тэтгэлэг, санхүү мөнгөтэй холбоотой зээл хүсэхэд төсөл боловсруулах шаардлага ихээр гарах болжээ. Гэтэл бидэнд соёлтой "мөнгө гуйх" туршлага бага.
Харин хөгжингүй орнуудад хүн бүгд л бичиж чадах байх. Хандивлагч байгууллагууд аливаа зүйлийг ивээн тэтгэхийн тулд уралдаан зарлаж, шалгарсан нь тэтгэлэг авдаг. Та шинийг сэтгэн боддог, тэрхүү санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өөртөө болон улс нийгэмдээ тустай үйлс бүтээе гэвэл юуныөмиө төсөл бичиж сурах хэрэгтэй болох нь. Төслөө хэр сайн бичиж чадна, өрсөлдөгчөө төдий чинээ амархан буулгаж авна. Одоогоос хэдэн жилийн өмнө "төсөл бичиж өгнө" гэсэн зар сонинд нийтлэгдэж байлаа. Төсөл бичих аргачлалыг нь мэддэг нэгэн нь мэдэхгүйгээс мөнгө авч, ийнхүү үйлчилгээ үзүүлдэг байж. Зах зээлээ дагаад ханш нь харилцан адилгүй байсан. Төслийн нийт мөнгөн дүнгийн 10-20 хувьтай тэпцэх хөлсийг эсвэл энэ бүгдийг дундажлан 500 ам.доллар гэх маягтайгаар үнэлдэг. Тэгэхээр төсөлд зарцуулах мөнгөө хэмнэх боломжийг "Бизнесийн мэдээ" сонин олгож байна.
Төслийг хэрхэн бичих вэ?
Магадгүй энэ зөвлөгөө өнөөдөр биш юм аа гэхэд, маргааш танд хэрэг болж мэднэ. Та өдөр бүр ажилдаа явах замдаа гудамж цэвэрлэж байгаа үйлчлэгчтэй таардаг уу. Тэр үйлчлэгч гудамжаар хөглөрөх модны навчис, малгайлан орох цасыг биш зөвхөн бидний хогийн цэгээс хийсэх тэр л хэсгийг шуүрдэж хамаг цаг, заваа алдаж байгаа харагддаг. Урин цагирж, салхи шуурга ихсэхэд Таны нүдэн дээр хог хийсч, хөлтэй ороолдож байгаа дүр зураг төсөөлөгдөж байгаа байх. Тэгвэл энэ үйлчлэгчийн ажлыг хөнгөвчлөх нэг арга Танд байгаа, магадгүй энэ санаагаа хэрэгжүүлэхэд тань санхүү мөнгөний хувьд бэрхшээл учирч байгаа гэж санавал энэ тухайгаа цаасан дээр хажуудахь хүндээ тайлбарлан ярьж байгаатай адилаар дүрслэн бичих хэрэгтэй. Энэ бол жишээ.
Бичих зүйл чинь цаасан дээр нэг л бууж өгөхгүй байвал төсөл хэрэгжүүлэх болсон гол шалтгаан, яагаад энэ асуудал ингэж анхаарлыг тань татах болов. Таны төслийн хүрээнд энэ ажлыг хэрэгжүүлэх болсон зорилго, мөн энд тавиад байгаа асуудлыг хэрэгжүүлэхэд тулгараад байгаа бэрхшээлтэй юугаараа холбоотой, зорилго биелэгдлээ гэхэд ямар үр дүн гарах талаар бичээрэй. Төсөл хэрэгжсэний дараа бодит байдал хэрхэн өөрчлөгдөх тоон болон чанарын өөрчлөлтөө нарийн тусгахыг бод. Дээр нь энэ бүгдийг хэрэгжүүлэхэд шаардагдах тоног төхөрөмж, боловсон хүчин, тэдгээрийн цалингийн асуудлыг ч тусгаж өгнө.
Тоног төхөрөөмжийн үнэлгээний хувьд гэвэл зах зээлийн ямар үнэлгээг баримталсан болохоо тусгах нь зөв. Дээр нь хэрэгжүүлэх явцад хяналт тавих системтэй байхаар тооцож төслөө бичээрэй. Төсөл нэг, хоёр бүр хэд хэдэн ч хуудас байж болно. Тэгэхдээ тухайн хандивлагч байгууллагын тавьсан шаардлагад нийцүүлэх хэрэгтэй. Хүмүүс төслөө санал маягаар бичдэг. Зарим нь ч баримт маягийг нь илүүтэй сонгодог. Тэгэхээр аль нь ч болно. Төслийн хуудсыг цаанаас нь тэд гээд заасан тохиолдолд түүндээ багтаах гэж шахах, аль эсвэл материалга сунгахгэж оролдсоны хэрэггүй. Хэрэв тэгвэл ямар ч зохион байгуулалтгүй хүн болж харагдана гэдгийг санах хэрэгтэй. Төслийн материалаа хийх хавтаснаасаа эхэлье. Yүнийг зөв сонгох хэрэгтэй. Төслийн баримт бичгийн хавтсанд төслийн нэр байна. Нэр сонголтын хувьд анхаарал татахаар бас логиктай, богино байх нь чухал юм.
Захиалагч байгууллагын нэр, шуудангийн хайрцаг, факс, электрон шуудангийн хаяг, банк, дансны дугаарыг нь дор нь бичнэ. Дараа нь төслийн удирдагчийн овог, нэр, албан тушаал, хаяг, утас, факсны дугаар, электрон шуудангийн хаягыг дурдаж өгнө.
Байршил. Yүнд, тухайн төсөл хэрэгжих дүүрэг, хот, аймаг, сум, улсын нэрийг зааж өгнө. Дараа нь төсөл хэрэгжүүлэх хугацааг заана. Хугацааг сараар тавьдаг ёстой гэдгийг анхаараарай.
Төслийн нийт дүн гэдэгт тухайн төсөл хэрэгжиж дуусах хүртэлх зардал орно.
Төслийн гол өгүүлэмж хэсэг. Yүнд, төслийг хэн хэрэгжүүлэх, хэнд ямар учраас хэрэгтэй, төслийг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарах, хэрхэн хэрэгжүүлэх, хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай зэргийг тусгахад хангалттай.
Дараа нь оршил буюу танилцуулах хэсэг байна. Энд захиалагч байгууллагын тухай танилцуулгыг дэлгэрэнгүй хийж өгөх ёстой. Дээр нь тухайн төслийг хэн өгсөн. Хэн хэрэгжүүлэх гэж байгаа, оролцох хүмүүс ямар боловсролтой болох. Тэдгээрийг хэрхэн сонгосон шалгуураа тусгах нь зүйтэй юм.
Төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага гэж байна. Энэ бүлэгт ямар шаардлага, хэрэгцээг үндэслэн ямар бэрхшээлийг шийдвэрлэхэд зориулагдсан тухайгаа тусгаж өгнө,
Зорилго, зорилт. Хандивлагч энэ бүлгээс төслийн үр дүнгийн талаар тодорхой төсөөлөлтэй болдог. Зорилго нь чухам юуны төлөө энэ төслийг бичив гэдэгт хариу өгөх ёстой. Зорилт, үр дүнг тоон чанараар үнэлдэг. Төсөл хэрэгжсэний үр дүнд тухайн байдал ягяажөөрчлөгдөх талаар энэ бүлэгт л бичих ёстой юм.
Арга зүй. Энэ бүлэгт төлөвлөсөн үр дүнд хүрэх, бэрхшээл, асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, явуулах үйл ажиллагааг заадаг.
Yнэлгээ, дүгнэлт, тайлан. Энэ бүлэгт чухам юу бичих нь нэрнээсээ ойлгомжтой байгаа байх. Төслийн төгсгөлд яаж үнэлж дүгнэх тухай асуудал энд тусгагдана. Тухайн төслийг хэрэгжүүлснээр зорилгодоо хүрсэн эсэх, төслийн явцад тавих хяналт шалгалтын тухай өгүүлнэ.
Төслийн баталгаат байдал, дараагийн санхүүжилт. Энэ бүлэгт төслийг хэрэгжүүлснээр олсон амжилтаа цаашид өргөжүүлэхийн тулд ямар ажил хийх шаардлагатай, мэн ямар эх үүсвэр ашиглавал зохилтой талаар бичих хэрэгтэй юм. Төслийн есдэх хэсэгт "төсөв" гэсэн бүлэг орно.
Тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг энэ бүлэгт тусгана. Тэгэхээр шаардагдах хөрөнгө мөнгийг:
а/ хандивлагчдаас нийт хэдий хэмжээний хөрөнгө мөнгөний санхүүжилт хүсч байгаа,
б/ санхүүжилтийн үлдсэн хэсгийг ямар эх үүсвэрээр олох,
в/Хөрөнгө чухам юунд зарцуулагдах болохыг бичнэ.

Хамгийн сүүлийн буюу хавсралт бүлэг. Төслийн баримт бичигт захиалгын агууллагыг тодорхойлж тайлбарласан нэмэлт мэдээлэл, материалыг хавсаргаж өгнө. Ингэсэн цагт Таны төсөл бэлэн болно.

Хэрэг болвол хэрэгжүүлээрэй. Жаргалан