Tuesday, August 14, 2012

twin-chvvdiin niitleg zan chanar yumuda


Ихрийн ордонд төрөгсдийг хамгаалж байдаг сахиус нь жирийн хүмүүстэй мэдээллийн харилцаа тогтоохыг эрхэмлэдэг буд гариг юм. Ихрийн ордонд хамаарагддаг хүмүүс овсгоотой, чөлөөт сэтгэлгээтэй, шийдэмгий зан чанартай байдаг. Нэг газартаа тогтвортой байж чаддаггүй
бөгөөд ямар нэгэн зүйлд бүрэн анхаарлаа төвлөрүүлэх нь ховор.

Тухайн нөхцөл байдалд тохируулан оновчтой санаа б
олон үйлдэл гаргадаг боловч нэг хэвийн уйтгартай зүйлд дургүй. Өөрийнхөө
дотор хадгалагдаж буй бүхий л зөрчилдөөнийн элементүүдийг өөрийн хүчээр нэгтгэж чадвал өөрийнхөө үнэ цэнийг
мэдрүүлэх болно.

Олон талын авьяастай бөгөөд нэг үгээр хэлэхэд сониуч зантай хүмүүс юм. Эрхэм зүйл байвал хэн хүнээс илүүтэйгээр түрүүлж шийдэмгий
байж чаддаг. Энэ ордонд төрөгсдийн толгой эрдэм мэдлэгээр дүүрэн байдаг.

Их эрч хүчтэйгээр гарамгай амжилт гаргадаг гайхалтай эрч хүчтэй эмэгтэйчүүд юм. Ихрийн ордонд төрөгсөд мэдээлэл сайтай байдаг. Ямар ч хүнтэй шууд
л ойртож нөхөрлөн дотносож чаддаг. Ялангуяа зугаа цэнгэлд хэт хөтлөгдөж болохгүй хүмүүс. Үргэлж инээмсэглэж явдаг.

Чухал биш наргианд татагдан орчихдог талтай. Хатуу ширүүн уур амьсгалыг зөөлөн дулаан болгож чаддаг чадвартай.

No comments:

Post a Comment