Saturday, June 30, 2012

Импортын суудлын автомашины татвар бодох аргачлал



Иргэн Д Япон улсаас 2001 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн багтаамж нь 2000см3 Mark-II машиныг 2100 ам.доллараар худалдан авсан бөгөөд уг машиныг монголд оруулж ирэх тээврийн зардал болон холбогдох зардалд нийт 4100 ам.доллар төлсөн гэж үзвэл ямар хэмжээний татвар төлөхийг тооцож үзье.

· ХҮ - худалдаж авсан үнэ
· З - тээврийн зардал болон бусад зардал
· ГҮ - гаалийн үнэ (зах зээлийн үнэ)
· Х - тухайн өдрийн гаалийн бүрдүүлэлтэд мөрдөж байгаа ам.долларын ханш   (1 $=1’310 төгрөг гэж тооцов.)
· ГТ - гаалийн татвар (5%)
· ОАТ - онцгой албан татвар
· НӨАТ - нэмэгдсэн өртөгийн албан татвар 10%)

1. ГҮ=(ХҮ+З)*Х
 ГҮ=(2'100+4'100)*1'310=8'122’000 төгрөг

2. ГТ=ГҮ*5%
 ГТ= 8'122’000*5%=406'100

 3. Суудлын автомашин нь 2001 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн багтаамж нь 2000см3 тул Онцгой албан татварын хуулийн дагуу 7'000 ам.доллар (7'000*1'310=9’170’000 төгрөг)-ын ОАТ ногдуулна.
 НӨАТ=(ГҮ+ГТ+ОАТ)*10%

 4. НӨАТ=(8'122’000+406'100+ 9’170’000) *10%=1'769'810 төгрөг
ТАТВАРЫН ДҮН:    406'100 + 9’170’000 +  1'769'810   буюу
Таны импортлосон автомашинд нийт 11'345'910 төгрөгийн татвар ногдох тооцоо гарч байна.

Импортын суудлын авто машинд ногдуулах онцгой албан татвар:

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж /см3/Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /ам.долларт шилжүүлснээр/
үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа /жилээр/
0-3 жил4-6 жил
7-9 жил
10 ба түүнээс дээш жил
1.1500 ба түүнээс доош500100020006000
2.1501-25001500200030007000
3.2501-35002000250040008000
4.3501-450045005000650010500
5.4501 ба түүнээс дээш70007500900013000


No comments:

Post a Comment