Saturday, January 18, 2014

 Бас л зүгээр баиж чаддаггүй тэгэхийг хүсдэггүи хүүхэд залууст

Root гэж юу бэ? 
            Root бол Root хийх эсвэл утасаа Root-лэх гэж хэлж болох үйл явц ба үйлдлийн системийг бүрэн удирдах зөвшөөрөл суулгах процес юм. Энэ нь юу гэсэн үг бэ гэвэл та root хийсэнээр утасны оператар болон үйлдвэрлэгчидийн утас хэрэглэх хязгаарлалыг нэвтэрж утасаа хөгжүүлж , дуртай байдалаар харагдуулах , дуртай Андройд систем , шинэчлэл суулгах зэрэг давуу эрх эдлэх юм. Windows дээр бид Админ эрхээр нэвтрэх гэдэг шиг Linux системд бид давуу эрхтэй хэрэглэгчийг Root  гэж нэрлэдэг юм. 

            Root хийх гэдэг нь Custom ROM сулгаж байна гэсэн үг биш юм. Таны root хийх үед ачааллаж буй систем хэвийн ажиллах боловч танд давуу эрх олгох болно. Custom ROM(Бусад хөгжүүлэгч багуудын гаргадаг систем) суулгахын тулд та Stock ROM(Үйлдвэрийн систем) дээрээ root хийсэн байх шаардлагатай , үгүй бол ямар нэг өөрчлөлт орохгүй. 

            Root хийх бол үйлдвэрлэгчид эсвэл операторуудын зөвшөөрлөөр хийгддэг зүйл биш. Root хийх үйл явц бол "Хакер" утасны системийн кодчилол болон төхөөрөмжийн driver ашиглан SuperUser гэж нэрлэгдэх програмыг утсандаа суулгах үйл явц юм. Энэхүү програм нь танд давуу эрх бүхий хэрэглэгчийн удирдлагыг атгуулах юм.
  1. Бүрэн удирдлага. Үйлдвэрлэгчидээс , операторуудаас ирдэг хэрэггүй Application-үүдийг та систем файлаар нэвтэрч устгах боломжтой болно. Ялангуяа Sprint , Samsung гэх ашиглахад төвөгтэй , ач тусгүй апп-үүдийг устгах боломжтой юм.
  2. Системийн Back-Up , Restore. Та утасан дээрээ шинэ Custom ROM суулгахыг хүсвэл ашиглаж буй системээ back-up хийн хадгалж шинэ системээ суулган таалагдахгүй байвал эргүүлээд ашиглаж байсан системээ Restore хийх боломж юм. Ингэснээр эрсдэлгүй өмнө нь ашиглаж байсан системээ яг тэр хэвээр нь ашиглах боломж юм. Мөн та Koush-оор хөгжүүлэгдсэн  Rom Manager програм ашигласнаар шинэ суулгах системээ паралель хуулж үзэх боломжтой юм. Энэ нь юу гэсэн үг бэ гэвэл таны суулгаж үзэхээр сонирхосон систем үндсэн системээс гадна ашиглагдах ба үндсэн системээ устгалгүй шинэ системээ оролдож үзэх боломжтой юм.
  3. Утсандахь хоосон багтаамжийг хянах. Таны утас багтаамж дүүрээд байвал та Систем файлруу нэвтэрч хэрэггүй багтаамж их үүсгэсэн файлыг дурын аргаар устгах боломжтой юм. Анхааруулга: Системийн файл устгавал утас асахгүй болох , гэмтэл үүсэх нөхцөл бий болохыг анхаарна уу!
  4. Зарим app ачааллах эрх. Зарим удирдлага агуулсан App-үүд Rootшаарддаг ба Root хийсэн бол та татаж аван ашиглах боломжтой болох юм.
  5. Custom Rom суулгах эрх. Та шинэчлэл хүлээгээд бүтэхгүй байна уу? удаан хүлээж байна уу? үүнийг Custom Rom таньд нөхөж өгөх болно. Шинэ системийн кодчилол дээр хакер багууд ажиллан өөр өөрсдийн онцлог чанараа шинэгээн хэрэглэгчидэд хүртээдэг. 
  6. Баттерэй зарцуулалт: Ухаалаг гар утас хэрэглэгчидэд байнгын нэгэн асуудал байдаг нь Баттерэй зарцуулалт яахын аргагүй мөн. Root хийсэнээр таны цахилгааныг хэмнэх боломж олгож та утасных баттерэй зарцуулах хугацааг ихэсгэх боломжтой болох юм. 
Jailbreak гэж юу бэ?
            Мөн тайлбарласанчилан энэ нь IOS системийн APPLE-аас өгдөг хязгаарлалыг нэвтрэх эрх юм. Админ эрх буюу бүх давуу талыг ашиглах боломжтой болох юм. Ингэснээр та татах боломжгүй апп-үүдийг татах эрх , утасны өнгө дезайныг өөрөө өөрчилөх , 3дахь ч апп татах , суулгах эрх зэргээр ашиглах юм. Мөн энэ нь Android-ийн Root процестэй адилгүй юм. Хэрвээ хэрэглэгч өөрийн хийж буй апп-ээ суулгахыг хүсвэл Jailbreak хийх ёстой юм.            
            Үүнийг Android Root процестэй харьцуулвал jailbreak нь зөвхөн админ эрх өгхөөс биш бүхэл утасыг танд даатгахгүй юм. Та зөвхөн цоожтой boot дээр асах систем дээр л дурын 3 дахь ч апп суулгах боломжтой болох юм. Android нь цоожтой boot-үгүй учир та утасыг бүхлээр ашиглах боломжтой. Таны хэрэгцээ хязгааргүй болох юм. 
  1. Бүрэн удирдлага. Та бүх зүйлийг гарын аясаар хийх боломжтой. Гол нь ямар нэг апп суулгахгүй. зөвхөн утсандаа систем файл татах юм. Энэхүү боломжийг Cydia олгодог. 
  2. Хурдан , амархан. Та маш амархан , хурдан утасаа түгжих , нээх үйлдэлийг хиймээр байвал энэхүү үйл явцыг хийгээрэй. 
  3. Харагдах байдалыг өөрчлөх. Та утасныхаа icon болон стандард харагдах байдалаас уйдаж байна уу? тэгвэл та jailbreak хийсэнээр WinterBoard ашиглан утсаа хүссэн байдалаар засч , янзалж болох юм.
  4. 3дагч application-үүд суулгах. Cydia-гаас зарим нэг гайхалтай апп-үүдийг татах боломжтой ба доорхи апп-үүдийг туршиж үзээрэй:
  • Cycorder / Video Recorder – Бичлэг хийх 
  • NemusSync – Google Calendar-аа iPhone calendar-т шилжүүлэх 
  • MxTube – Youtube-ээс бичлэг татах боломж
  • iPhoneModem – iPhone-оор дамжуулан Гэрийн компьютер , лаптопт интернэт сүлжээ цацах
  • Mame4iPhone 
Хуулсан болноо :-P

No comments:

Post a Comment