Monday, May 14, 2012

За нэг ийм шүлэг байдийн байнаа


Чиний нүдээр би ямар харагдах бол
Уруулд чинь миний уруул ямар амттай вэ
Хайрласан харцыг зүрх чинь мэдэрдэг үү
Чиний хүслээр би яаж хайрлах вэ
Чиний сэтгэлд хайр минь ямар өнгөтэй вэ

Амрагийн зөөлөн уруул
Аргадаж намайг таалаач
Асгарах сул хархан гэзгийг чинь илбээд
Үдшийн цэнхэр сарнаар энгэртээ тэврэн уусмаар
Эгэлхэн яруухан дурлал билээ чи, хайр билээ
Хайрлан биширмээр, хайлан урсмаар
Эмзэг зөөлөн өмнө чинь сөгдмөөр байна, би чамдаа
Яаран очмоор, өдөр бүхэн чам руу
Яг л тийм яруухан сэтгэл билээ хүсэл билээ

Зүрхний чинь зайд би ямар нууцлаг бол
Нандин бүхэн чинь болж очиход би хэр хол вэ
Сонсохыг хүссэн үг чинь таалагдав уу
Хайрын амтаар чи яаж жаргах вэ
Халуухан хүсэлд үдэш ямар бүлээхэн бэ

No comments:

Post a Comment