Saturday, May 26, 2012

Vsnii talaar yum bna

Урт үсийг яаж арчлах вэ?
Yлгэрийн болон киноны гол баатрууд голдуу урт үстэй байдаг, урт сайхан үс эрүүл энхийн төдийгүй эрх мэдэл, сүр хүч, хүний ер бусын чадавхийн илрэл болж иржээ. Манай гаригийн эмэгтэйчүүдийн 64.5 хувь нь урт үстэй эрчүүд таалагддаг. Мэдээж лалын шашинт орнуудыг авч хэлэлцэхгүй. Урт үстэй эр бүсгүйчүүдэд романтик санагддаг. Эмэгтэйчүүдийн дунд асуулга явуулахад урт үстэй эрчүүд илүү боловсон, ухаантай, боловсролтой байдаг гэж хариулжээ. Эрчүүдийн хувьд мөн ялгаагүй, намирсан урт үстэй хүүхэн тэдэнд яг л бухыг улаан алчуураар өдөх мэт нөлөөлдөг гэнэ. Туршилт явуулж 4-5 настай хүүхдүүдэд ээжийгээ зурахыг санал болгожээ. Гэтэл 95 хувь нь урт үстэй эмэгтэйг зурсан байна. Yнэндээ бол ихэнх эхчүүд богино үстэй байв, тэгэхээр хүний генийн ой санамжинд урт үсний дурсамж хадгалагдаж байдаг бололтой. Хүний үсний хатуу бүрхүүл вааран дээвэр шиг бие биедээ нягт шахаж байрладаг ба гэмтсэн үедээ яг далайн давалгаа шиг босдог, ийм үс гэрэл ойлгохгүй, өнгөгүй бүүдгэр болж салаалдаг. Ийм учраас урт үстэй хүмүүс гурван сар тутам үсний үзүүрээ 1-2 см тайрч байх хэрэгтэй. Эм хүний үс илүү хурдан ургадаг, өдөрт 0.35мм харин эрэгтэй хүний үс 0.25мм ургадаг. Хэрэв хүн үсээ огт тайрахгүй бол онолын хувьд 9-10 м хүртэл ургана. Хүний үсний хөгжил мөчлөгтэй, эхлээд идэвхтэй ургана, дараа нь амралтын үе эхэлж хэдэн сар үргэлжилнэ, тэгээд үхэж шинэ үс урган, үсний булцуунаас хуучныг түлхэж зайлуулдаг. Дундаж мөчлөг 6-7 жил. Гэхдээ үс болгон өөрийн мөчлөгтэй. Хүний үс өдөрт 20-100 ширхэг үс унадаг. Хэрэв үүнээс их бол ямар нэг өвчний шинж, жишээ нь бамбай булчирхай гэх мэт. Урт үсэнд хувцас хунар, гудамжны тоос шороо амархан шингэдэг, бас хүн гараараа байнга үсээ засаж янзалж байдаг учраас амархан бохирддог, иймээс өнжөөд угааж байх хэрэгтэй. Энэ үед “байнга хэрэглэхэд зориулав” гэсэн тусгай тэмдэглэл бүхий шампунь зохимжтой. Ийм шампуньд чийгшүүлэгч болон тэжээлийн бодисууд, мөн эмчилгээний нэмэгдэл бодисууд зохих харьцаатай байдаг. Түүнээс гадна урт үстэй хүмүүст үсний үзүүрийг арчлахад зориулсан шампунь бий, уг шампуньд усанд уусдаг, силикон агуулагддаг учраас үсний гэмтсэн хатуу бүрхүүлийг хэвийн, гоё гялалзсан уян хатан болгодог. Yсээ сайн зайлсны дараа бальзам түрх, эсвэл сэнсээр хатаагаарай. Бальзамыг үсний уртааш нь түрхэж, ялангуяа үзүүр хэсгийг сайн анхаараарай. Yлдэгдэл шампунийг сайн арилгахгүй бол туг үснүүд хоорондоо наалдаж, тослог заваан харагддаг. Хамгийн сүүлд бүлээн усаар зайлна. Yсээ хүчтэй үрж арчиж болохгүй, дарах байдлаар усыг алчууранд шингээ, нойтон үс их эмзэг учраас амархан гэмтдэг, мөн үсээ арчиж байна гэж байдгаараа үрээд ширэлдүүлчихвэл дараа нь хайчилж тайрах хэрэг гарна. Ер нь үсээ өөрөөр нь хатаасан нь дээр. Хэрэв сэнс хэрэглэх болвол толгойноос 20см зайд бариарай. Урт үсийг үзүүрээс уг руу нь самнавал үс тасрах, сунах, зулгаахаас сэргийлнэ. Хуванцар сам үсийг цахилгаанжуулж босгодог учраас модон сам буюу жинхэнэ үсээр хийсэн сойзоор самнаарай. Ингэсэн цагт үс гоё гялалзаж, амархан янзлагдана.

Yс салаалбал яасан нь дээр вэ?
• Хуурай үсийг 15-20 хоногт ядаж 1 удаа тосон компресс тавьж арчилвал зүгээр.
Yүнд: ургамлын тос, өндөг зэргийг хэрэглэж болно. Гарынхаа алган дээр бүлээн тос дусааж толгойдоо жигд түрхэж тараагаад гялгар уутаар бүрж алчуураар бооно. 30-60 минутын дараа боолтоо авч, толгойгоо бүлээн усаар угаана.
• Тослог үсийг арчилж янзлах нилээд төвөгтэй. Энэ үед толгой загатнах, үс унах, салаалах явдал бий. Угаахын тоолонд тос ялгарах нь улам ихэсдэг. Иймд тослог үсийг 7 хоногт 1-2 удаа угаах хэрэгтэй бөгөөд хэрвээ тослог нь хэтэрхий их бол хуйхыг борын хүчлийн ханасан уусмал, “Био-4” ба “Резль” хэмээх лосьоноор арчина.
• Эдгээр нь үсний тослогийг бууруулж, загатнааг намдаадаг. Зориулалтын шингэн саванг хэрэглэхийг сануулах юун.


Шар айргаар угаасан үс ч янзтай даа
Хавар, өвөл нойтон үстэй гарч болохгүй. Өвөл, хаврын улиралд үс хамгийн их арчилгаа шаарддаг. Тиймээс шампунь, будгандаа анхаарахаас гадна хамгийн гол нь нойтон үстэй гадагшаа гарахгүй байхыг хичээгээрэй. Салхи, шуургатай үед нойтон үстэй гарвал хугарч гэмтэх нь элбэг байдаг байна. Наад зах нь л гэхэд энэ улирлуудад мэргэжлийн үсчингээс долоо хоногт ядаж нэг удаа зөвлөгөө авахад гэмгүй. Харин зуны цагт бол борооны ус үсэнд сайнаар нөлөөлдөг. Зуны халуун наранд үсээ халаах нь бас л муу. Харин бороонд үсээ норгох буюу борооны усаар угаах нь маш сайн аж.

Yсээ угаахдаа
Yсний арчилгааны олон төрлийн бүтээгдэхүүн байдаг. Бүр шар айргаар массаж хийж угааж ч болно. Шар айраг нь үсийг зөөлрүүлж, хөвсийлгөдөг гэнэ шүү. Энэ үйлчилгээг хийлгэсэн тохиолдолд нэг хэсэгтээ л толгой хөнгөрч, үс нь сайхан болдог байна.

Ер нь Та үсээ яаж угаадаг вэ?
Yсийг мэдээж 2-5 минут массаж хийж хөөсрүүлж угаавал сайн. Мөн шүршүүрт орж байхдаа үснийхээ хөөсийг бие рүүгээ бүү урсгаарай. Энэ нь арьсыг хуурайшуулж, загатнуулах зэрэг муу талтай. Yүнээс хойш усанд орохдоо үсээ тусад нь угаагаарай.

No comments:

Post a Comment