Friday, July 27, 2012

Харшил буюу аллерги

Харшил гэдэг нь тодорхой хүчин зүйл нэвтрэхэд бие махбодь байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй хариу үзүүлж байгаа үйлдлийг хэлнэ. Статистик мэдээнээс үзвэл дэлхийн хүн амын 20% нь харшилтай байдаг. Иймд энэ өвчин нь орчин үеийн дэлхий дахины томоохон асуудлын нэг гэж хэлж болох юм. Сүүлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насанд хүрэгчдийн 5%, хүүхдүүдийн 15% нь өвчилсөн байна. Өнөөг хүртэл харшлыг зуун хувь эмчилдэг арга гарч ирээгүй.
                                                                                       ШАЛТГААН  
Гэр доторхи тоос, х
өгц, шавьж, ахуйн хими, амьтны үс, ургамлын тоосонцор /шарилжны/, хүнсний бүтээгдэхүүн, эм тариа, будаг, нарны туяа, хүйтэн гээд бидний эргэн тойронд байгаа бараг юм болгон шахуу харшил үүсгэдэг. Харшил буюу хүний дархлалын систем өөрөө ажиллаж эхэлдэгийн гол "буруутнуудын" нэг нь гистамин нэртэй бодис юм.
Энэ болон
үүнтэй төстэй бодисууд нь харшлын хариу урвал эхэлсэн үед цусанд их хэмжээгээр орж ирдэг. Yр дүнд нь судас өргөсөх, нарийн судаснаас шингэн ялгарах, арьс улайна. Үүнээс болж хамар, залгиурын салслаг бүрхүүл цочрон хамар битүүрч, нус гойжин, найтааж гэнэ. Харамсалтай нь харшилтай холбоотой олон зүйл өнөөдрийг хүртэл тайлагдаагїй байна. Жишээ нь: харшил нь гэнэт бий болоод, гэнэт алга болж болох талтай.
Үүнээс гадна аль ч төрлийн харшил нь удамших магадлалтай. Тиймээс эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хүүхдэд нь өвчлөх магадлал 25%-тай байдаг бол хоёулаа харшилтай тохиолдолд харшил авах магадлал 75-80% хувиар өсдөг байна.
                                                                                             ҮЙЛ ЯВЦ  
Хаана, хэрхэн үүсч байгаагаас нь шалтгаалан харшил нь ринит буюу нус гоожих, коньюктивит буюу салст бүрхүүлийн үрэвсэл /нүд улайх, нуухтах, нулимс гоожих /, чонон хөрвөс, Квинкийн хаван, дерматит буюу арьсны үрэвсэл, гуурсан хоолойн багтраа буюу астм, анафилактик шок зэргээр илэрнэ. Харшил үүсгэгчтэй таарсны дараанаас нус гойжин найтаалгаж, хамар загатнадаг бол ринит буюу нусгайтах харшил нь нулимс гойжиж, нүдэнд юм торсон мэт мэдрэмж төрөх, хорсох, гялбах шинж тэмдгүүд илэрвэл зовхины салст бүрхүүлийн үрэвсэл буюу коньюнктивит.
Хүнсний харшил нь хүүхдүүдэд голцуу диатез буюу сахарын харшил хэлбэрээр илэрдэг. Чонын хөрвөс буюу манайхны ярьдгаар шарилжны харшил, дерматит буюу арьсны үрэвсэл нь арьсны харшилд орно. Харшлын урвалын үйл явцын хамгийн муу хувилбар нь анафилактик шок юм. Энэ үг нь "ana-эсрэг ба philaxis-хамгаалалт" гэсэн утгатай грек үгнээс гаралтай бөгөөд гэнэтийн цочролд орохыг хэлдэг. Ихэнхдээ таарахгүй эм хэрэглэх, эсвэл зөгий мэтийн элдэв шавьжинд хатгуулж, хазуулсны дараа үүсдэг. Анафилактикийн шоконд орох үед арьс гэнэт маш ихээр загатнан, амьсгаа боогдож артерийн даралт огцом буурч шоконд орно байна. Мөн бас нэгэн шинж тэмдэг нь судасны лугшилт маш сул болж, царай цонхийнх хүйтэн хөлс асгардаг. Ингэж шоконд орсон үед заримдаа уушиг болон тархинд хаван үүсч үхэх аюултай.
Гэхдээ харшилтай төстэй шинж тэмдгээр илэрдэг хуурамч харшлууд бас байдаг.
Жишээлбэл:
  • Бие организмд гистамины өндөр тун үйлчилснээс үүссэн хуурамч харшил. Гистаминаар баялаг хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэх, зарим төрлийн эм уух, элэг болон гэдэсний зарим өвчний үед ажиглагддаг.
  • Дархлааны системийн хэвийн ажиллагаа алдагдснаас үүсдэг хуурамч харшил. Стресст орох тоолонд харшилтай адил шинж тэмдэг илрэх нь үүний нэг жишээ.
  • Бодисын солилцооны хэвийн ажиллагаа алдагдахад үүсэх хуурамч харшил. Хамгийн түгээмээл таардаг нь ердийн аспириныг шингээж чадахгүй байх явдал юм. Улмаар жинхэнэ ба хуурамч харшил үүссэн, хосолсон үед аспирин болон бусад төрлийн өвчин намдаах анальгетикүүдийг хэрэглэх үед гуурсан хоолойн давхраа үүснэ. Мөн жирэмслэлтийн үед бие махбодь урьдчилан таахын аргагүйгээр өөрчлөгддөг. Улмаар огт харшилгүй байсан хүн харшилтай болох, эсвэл харшилтай хүн эдгэрэх зэргээр таахын аргагүй өөрчлөлтүүд явагддаг.
                                                                            ОНОШЛОГОО  
Дөнгөж харшил эхэлж байгаа үед дараах шинжүүд илэрнэ. Үүнд:
  • Жил болгон тодорхой улиралд нус гойжих, нулимс урсах
  • Долоогоос олон хоногоор үргэлжилсэн шуугтниа ханиад
  • Шөнөөр хуурай ханиалгах, өдөртөө зүгээр байх
Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд яаралтай харшлын эмчид хандах хэрэгтэй. Гэхдээ хуурамч харшил байж болох магадлал бий тул хуурамч нь батлагдвал жинхэнэ эх үүсвэрийг аль болох хурдан олох шаардлагатай.
Харшил
үүсгэгч буюу аллергийг тодорхойлохын тулд арьсны сорил, онцгой эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч тестүүд, элиминационны, хүйтэн ба халууны тестүүд болон бусад аргуудыг хэрэглэдэг.
                                                                     Эмчилгээ                         
Өнөөг хүртэл харшлыг зуун хувь эмчилдэг арга гарч ирээгүй. Тиймээс харшилтай тэмцэхдээ нэг бол дархлааны урвалыг өөрийг нь дарангуйлах, эсвэл харшлын явцад үүссэн өвчлөлтийг буй болгогч зүйлсийг саармагжуулах чиглэлээр эмчилгээ хийдэг. Гэхдээ зохистой эмчилгээ сонгон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадвал харшлын илэрлийг хамгийн бага хэмжээнд хүргэх боломжтой. Харшлын шинж тэмдэг илэрлийг цаг алдалгүй дарах зориулалттай гистамины эсрэг үйлчилгээтэй бэлдмэлүүд маш олон байдаг. Иймд мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авсны дараа тэдгээрээс өөрт тохирохын нь сонгон үргэлж биедээ авч явж байх нь хамгийн зөв арга юм. Хэрвээ дэргэдэх хїнд тань анафилактик шокийн шинж тэмдэг илэрч байвал яаралтай тїргэн тусламж дуудах хэрэгтэй. Тусгай дархлаа засал нь сүүлийн үед нилээд хэрэглэгдэх болсон. Энэ эмчилгээний үед хэдэн долоо хоногийн туршид тухай бүрт илүү өндөр агуулгатай харшил үүсгэгчийг тарьдаг. Үүний үр дүнд хүний бие нь аяндаа ерєндєг боловсруулан гаргадаг байна. Гэвч энэ эмчилгээ нь хэдэн жилээр їргэлжилдэг сул талтай. Харин хїнд хэлбэрийн харшлын үед цус шүүх болон бусад аргыг хэрэглэдэг. Юунаас болж байгаагаас шалтгаалан харшлын өвчлөлийн цаашдын хувирлаас сэргийлэхийн тулд эмч тусгай харшил багасгах хоолны дэглэм барихыг зөвлөж болно. Бусад зөвлөгөө зааврыг эмч тухай хүний бие махбодь, ажил мэргэжил, амьдралын нөхцөл зэргийг харгалзан өгнө. Тиймээс харшлын үед эмчид хандаж, заавар зөвлөгөө нь дагах нь чухал.

No comments:

Post a Comment