Tuesday, July 31, 2012

London 2012 Olympic game bolj baigatai xolbogduulj doorx medeeleliig oruullaa


(дээрх холбоосыг дарна уу)
Оюутны виз хүсэгчдийн анхааралд
Визийн ажилтанд хураамжийн хамт өгсөн таны визний мэдүүлгийн хуудас дээрх мэдээлэл дээр үндэслэн визийг тань олгох, татгалзах эсэхийг шийднэ. Аялахаасаа наад зах нь долоо хоногийн өмнө мэдүүлгээ өгсөн байхыг танд анхааруулъя.
Хэрвээ та виз мэдүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлээгүй бол таны визийг шууд татгалзана.
Та виз мэдүүлэхдээ дараах баримтуудыг ЗААВАЛ авч ирнэ үү.
  • Англи хэл дээр бүрэн бөглөсөн мэдүүлгийн хуудас /элчингээс нь авдаг юм билээ/
  • Мэдүүлгийн шаардлага хангасан 1 хувь зураг
  • 6 сарын хугацаанд хүчинтэй паспорт /зөвхөн сүүлийн үеийн загварын паспорт мөн өмнөх үеийн паспортуудын хамт/
  • Үйлчилгээний хураамж /одоогийн байдлаар 95-162 ам.доллар байгаа ч ханшны өөрчлөлтөөр солигддог./
Мөн дараах бичгүүд , гэрчилгээ, баталгаануудыг орчуулгатай нь, эх хувиудыг хуулбаруудын хамт авч ирнэ үү.
  • Таныг бүртгэн авсан гэсэн их дээд сургууль, коллеж болон хэлний сургуулийн урилга, байрны захиалга эх хувиараа байх ба сургалтын хугацаа, төлбөрийг заасан байна. Факсдсан эсвэл сканнердсан бол авахгүй.
  • Их Британид суралцах чиглэлтэй чинь холбогдолтой өмнө нь сурч байсан сургуулийн баримт /Жишээ нь: диплом, хэлний сургалтын гэрчилгээ гэх мэт/
  • Таны болоод таны ивээн тэтгэгч Их Британид сурах болон амьдрах зардлыг тань төлөх чадвартайг нотолсон баримт /Жишээ нь. банкны дансны 6 сарын хуулга, хадгаламжийн дэвтэр гэх мэт/ Харин санхүүгийн тайлан, банкны тодорхойлолт, хадгаламж зээлийн хоршооны дэвтрийг тооцохгүй. Хэрэв таны гэр бүлийн гишүүн таныг сурах хугацаанд хамт байх бол түүний байх хугацааны амьжиргааны зардлыг төлөх чадвартайгаа баталсан санхүүгийн баримтыг үзүүлээрэй. Их Британид амьдрах зардлын жишгийг доор харуулав.
  • 12 сар 6 сар 3 сар
    Та өөрөө 16,000$ 8.000$ 4.000$
    Таны эхнэр/нөхөр 8.000$ 4.000$
    Хүүхэд тус бүр 4.000$ 2.000$
Жишээ нь : Та эхнэр/нөхөр болон хүүхдээ 12 сар сурах хугацаандаа авч явахаар болбол амьжиргааны төлбөрт доод тал нь 32,000$-ын санхүүгийн баталгаа үзүүлэх шаардлагатай. Үүнд таны тийзний үнэ болон сургалтын төлбөр ороогүй гэдгийг анхаарна уу.
  • Хэрвээ та баталгаа нотолгоонуудыг ажлаасаа бүрдүүлж байгаа бол зөвхөн нэг албан бичиг дээр бүх мэдээллээ багтаасан байгаарай.
  • Визийн албаны ажилтан тухайлан хүсээгүй л бол ажлын газрын үнэмлэх, цагдаагийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, хөрөнгийн гэрчилгээ, хороо хорины тодорхойлолт, төрөл бүрийн танилцуулга зэрэг энэ журмын эхэнд зааснаас бусад бичиг баримтыг өгөх хэрэггүй.
Дээр дурдсан баримтуудыг бүрдүүлсэн тохиолдолд таныг виз мэдүүлэх цонхон дээр ирэхийг зөвлөж байна. Бичиг баримтыг ямар ч хавтас, уутанд хийх хэрэггүй.
Таны виз гарсан үгүйгээс үл хамаарч визийн үйлчилгээний хураамж эргэн олгогдохгүй гэдгийг санаарай.
Зочлох виз хүсэгчдийн анхааралд
Визийн ажилтанд хураамжийн хамт өгсөн таны визний мэдүүлгийн хуудас дээрх мэдээлэл дээр үндэслэн визийг тань олгох, татгалзах эсэхийг шийднэ. Аялахаасаа наад зах нь долоо хоногийн өмнө мэдүүлгээ өгсөн байхыг танд анхааруулъя.
Хэрвээ та виз мэдүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлээгүй бол таны визийг шууд татгалзана.
Та виз мэдүүлэхдээ дараах баримтуудыг ЗААВАЛ авч ирнэ үү.
  • Англи хэл дээр бүрэн бөглөсөн мэдүүлгийн хуудас /элчингээс нь авдаг юм билээ/
  • Мэдүүлгийн шаардлага хангасан 1 хувь зураг
  • 6 сарын хугацаанд хүчинтэй паспорт /зөвхөн сүүлийн үеийн загварын паспорт мөн өмнөх үеийн паспортуудын хамт/
  • Үйлчилгээний хураамж /одоогийн байдлаар 95-162 ам.доллар байгаа ч ханшны өөрчлөлтөөр солигддог./
Мөн дараах бичгүүд , гэрчилгээ, баталгаануудыг орчуулгатай нь, эх хувиудыг хуулбаруудын хамт авч ирнэ үү.
  • Таны санхүүгийн нотолгоо. Үүнд таны ажлын тодорхойлолт, банкны дансны сүүлийн саруудын хуулга эсвэл хадгаламжийн дэвтэр /санхүүгийн тайлан, хадгаламж зээлийг хоршооны дэвтэр зэргийг тооцохгүй/ .
  • Хэрэв та гэр бүлийн гишүүн эсвэл найз нөхдийнхөө урилгаар явах гэж байгаа бол таны айлчлалыг тайлбарлан бичсэн урьж буй хүний урилга, байрны бичиг мөн түүний Их Британи дахь визний баталгаа /Жиш нь: паспортын хуулга/
  • Хэрэв урьж буй хүн чинь ивээн тэтгэж байгаа бол ивээн тэтгэгчийнхээ төлбөрийн чадвартайг нотолсон баримт /Жишээ нь. банкны дансны сүүлийн саруудын хуулга, хадгаламжийн дэвтэр гэх мэт/
  • Хэрэв та өөрөө зардлаа төлж байгаа бол онгоцны тийз болон амьжиргааны зардлаа бүрэн төлөх чадвартай гэдгээ нотолсон санхүүгийн баримт.
  • Хэрвээ та баталгаа нотолгоонуудыг ажлаасаа бүрдүүлж байгаа бол зөвхөн нэг албан бичиг дээр бүх мэдээллээ багтаасан байгаарай.
  • Визийн албаны ажилтан тухайлан хүсээгүй л бол ажлын газрын үнэмлэх, цагдаагийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, хөрөнгийн гэрчилгээ, хороо хорины тодорхойлолт, төрөл бүрийн танилцуулга зэрэг энэ журмын эхэнд зааснаас бусад бичиг баримтыг өгөх хэрэггүй.
Дээр дурдсан баримтуудыг бүрдүүлсэн тохиолдолд таныг виз мэдүүлэх цонхон дээр ирэхийг зөвлөж байна. Бичиг баримтыг ямар ч хавтас, уутанд хийх хэрэггүй.
Таны виз гарсан үгүйгээс үл хамаарч визийн үйлчилгээний хураамж эргэн олгогдохгүй гэдгийг санаарай.

No comments:

Post a Comment