Saturday, September 29, 2012

Аж ахуй амжилттай эрхэлж чадах хүний шинж чанар ! Bi bicheegvi tuusan yumoo !

Авьяас, мэдрэмж: Авьяас, мэдрэмж гэдэг нь та өөрийн гэсэн бизнестэй байх оргилсон хүсэлтэй бизнес эрхлэх төрөлхийн авъяастай байх ёстой. Хэрэв эрхлэх гэж буй бизнестээ хайртай бол зорилгодоо хүрэх нь гарцаагүй. Танд сэтгэл өөрөө сэтгэл хангалуун байж чадахгүй, баяр баясгалан авчирдаггүй тийм бизнес эрхлэх цаг хугацаа амьдралд байхгүй, учир нь амьдрал хэтэрхий богинохон. Сайн эсвэл муу байхаас үл шалтгаалан хүн дуртай зүйлдээ өөрийгөө зориулж чаддаг. Оюуны чадвар: Боловсролын зохих ёсны диплом, гэрчилгээ чхуал хэдий ч аж ахуй эрхэлж буй хүний " оюуны чадвар " нь сургуулийн боловсролоор сурч мэдсэн зүйлээс хавьгүй их өргөн утгатай. Амжилтанд хүрсэн аж ахуй эрхлэгч болохын тулд эхлэхээр төлөвлөж байгаа бизнесийг хөтлөн явуулах мэдлэгтэй байх ёстой.Мөн аж ахуй эрхэлж буй хүнд зайлшгүй байх ёстой оюуны чадвар бол амьдарлын хар ухаан, зохих туршлага хоёр юм. Хэрсүү, болгоомжтой байдал, эхнээс нь дуустал харж хандах, жижиг гэлтгүй зүйлд анхаарал тавьдаг байх нь маш чухал.
Хөрөнгө: Хамгийн наанадаж эхний жилийн бэлэн мөнгөний урсгалын хэрэгцээг эерэгээр хангаж чадахуйц эхлэлийн мөнгө хэрэгтэй. Тэр нь бизнестээ таны оруулж буй мөнгөнөөс гадна тодорхой хэмжээний нэмэлт бэлэн мөнгө байх болно. Дараагийн хичээл дээр бэлэн мөнгөний урсгалыг хянах замаар ирээдүйд шаардлагатай мөнгийг хэрхэн урьдчилж тооцоолох тухай үзнэ. Бизнесүүдийн олонхи нь маш бага хүрээнд маш бага хөрөнгөөр эхэлж болдог. Дараа нь бизнес өргөжихийн хэрээр та туршлага хуримтлуулж таны бизнесийн бэлэн мөнгөний урсгалын хэрэгцээ өсөх хэрэгцээ гарч ирнэ. Зарим тохиолдолд та эхний үед өөрөө бүх зүйлийг хийж болох учраас бусад хүмүүсийыг хөлслөн авч ажиллуулахад мөнгө шаардлагагүй байж болох юм. "Өөрөө хийх" нь бизнесийнхээ талаар сурч, мэдэх хамгийн сайн арга зам бөгөөд хожим та ажлаа бусдаар хийлгэхэд илүү их зүйлийг мэддэг, чаддаг болсон байна. Та бизнестээ хэдий хэрийн хөрөнгө оруулалт хийхэд хязгаар тогоосноор эрсдэлийг удирдаж,хянаж чадна.

No comments:

Post a Comment