Thursday, June 7, 2012

РОМЫН ТҮҮХ


Ромын Гаул хотыг тонон дээрэмдэж буй Хүннүгийн "Тэнгэрийн Ташуур" Аттила Хаан


Хүн төрөлхтөний нийгмийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан үндсэнтэний нэг бол Ромчууд буюу өнөөгийн Италичууд юм. Дэлхий дээрх анхны ардчилсан улс МЭ өмнөх тоололд байсан гэхээр сонин санагддаг юм. Тухайн үед Ромчууд тулгамдсан бүхий л асуудлаа нийтээр хэлэлцэж шийддэг байсан нь гайхалтай. Ингээд олныг нуршилгүй эртний агуу Ромын түүхийг маш товчхоноор дурдахаар шийдэв.  МЭӨ 2000 -ы үеэс Аппенины хойгт анх хүмүүс нутаглах болжээ. Олон нүүдэлчин аймагууд ирдэг байсан бөгөөд тэднийг ерөнхийд нь :

1. Умбр-сабел

2. Латин-сикул  гэж хоёр хуваадаг байсан гэнэ.  

Ром хот нь МЭӨ 753 оны 4-р сарын 23-нд байгуулагдсан гэж үздэг. Кампаниллын толгодыг тойруулж цайз байгуулсан нь алдарт Ром хот болсон байна. Ром улс нь 3 аймаг(триб), 300 тойрог(курий), 300 овогоос бүрдэж байжээ. Ромчууд уугуул хүн амаа Патриц, шилжин ирэгсдээ Плипей гэж нэрлэдэг байв.
Ромын түүхийг ерөнхийд нь гурван хэсэгт салган үздэг:

1. Хаант улс(МЭӨ 8-6 зуун)

2. Ромын бүгд найрамдах улсын үе (6 зуунаас 30-аад он)

3. Ромын эзэнт улс (МЭӨ30 оноос МЭ476 он)  хэмээн хуваан үздэг.

Латин аймгууд Ромыг байгуулсны дараа Этруск аймгуудтай холилдон хаант улсыг болжээ. Тухайн үеийн хаад нь голдуу Этруск аймгуудаас гарч байсан бөгөөд  Грекийн колониудын нөлөө их байсан учраас Ромын улс төрийн тэмцлээс БНУ байгуулагдсан гэж үздэг.  Ардын хурал буюу Трибунаас сенатыг сонгодог байв. Төрийн эрх мэдлийг барьдаг  300 гишүүнтэй 1 жилийн хугацаатай сонгогддог Сенатаас:

 1. Консул (цэргийн захирагч)

 2. Препер (шүүх эрхлэгч)

3.  Идеол (хотын захирагч) гэдэг албан тушаалтнуудыг сонгон томилдог байв.  Мөн онцгой үед 6 сарын хугацаатайгаар Диктатурыг сонгодог гэнэ.

Ром хот Легион цэргийн зохион байгуулалттай байсныг хүн бүр мэдэх байх.  Дайнд явахдаа хөлсөний цэргээр армийн хүчээ зузаатгадаг байжээ. Нэг легион 30 манипуль, 1 манипул 2 центур, нэг центур 30 хүнээс бүрдэнэ.  Легионы байлдааны зохион байгуулалт нь: 

1-р эгнээнд 1200 кастат (хөнгөн зэвсэгт)

2-р эгнээнд 1200 принцейс (хүнд зэвсэгт)

3-р эгнээнд 600 триар (туршлагатай дайчид)-ыг жагсааж тулалддаг байв.
 Легион байгуулагдаад Латин аймгуудын холбоо нэрийн дор Италийг 390 онд бүрэн нэгтгэж дуусчээ. Дараа нь 334 онд Кельтийг, 320 онд Галлыг болон Төв Европыг эзлэн авсан байна. Үүний дараа Ром-Карфагений дайн (Пунийн 1, 2 дайн)  болж МЭӨ 2000 онд Газар дундын тэнгист Ромчууд ноёрхох болж 146 онд гол өрсөлдөгч Грекийн хот улсуудыг бүгдийг нь эзлэн авчээ. Ромын арми хүчирхэгжихийн хирээр цэрэгт алба хаагчдын тоо олширч нүсэр армитай болсноор улс төр, эдийн засгийн хямрал гарах болжээ. Хямралаас болж гарсан бослого хөдөлгөөнүүдийг намжаах зорилгоор 134 онд Тиберий Грах, Гай Грах нар газрын реформ хийж нэг хүнд 500 югараас илүү газар эзэмшүүлэхийг хориглож газрын фонд байгуулж газаргүй хүмүүст эзэмшүүлж, мөн татварын нэгдсэн систем бий болгосон нь том газар эзэмшигчдийн дургүйг хүргэж улмаар Трибуны хурлын үеэр тэд алагдсан байна. Ах дүү Грах алагдсанаар реформ амжилтгүй болж улмаар улс төрд том газар эзэмшигчид, популяр зүтгэлтнүүд хүчээ авах болжээ. Удалгүй Сенат ч  эмх замбараагүй болж Корнелий Сулл диктатураар сонгогдсон байна. Гэвч улс төрийн хямрал намжаагүй төдийгүй МЭӨ 73 онд алдарт “Спартакын бослого” гарсанаар Ромын хямралыг бүр хурцатгасан байна. Энэ бослогыг дарах чадалгүй  болсон Сенатыг Ромын Красс, Помпей, Цезар нарын жанжнууд  алдарт “Гурвын холбоо”-оог байгуулж гартаа оруулж, улмаар их цэргийн хүч хуримтлуулж, уг бослогыг  нухчин дарж авав. Ингээд Помпей, Красс нар Ромын консулаар сонгогдож Ромын өмнө тулгараад байгаа олон асуудлуудыг чанга хатуу гараар шийдвэрлэсэн гэдэг. Ерөнхий консул Помпей тухайн үедээ дийлдэхээ болиод байсан Крит арал дээр төвлөрсөн далайн дээрэмчдийг 40-хөн хоногийн дотор бут цохиж хүч чадлаа гайхуулжээ. Мөн Орит арал дээр 10.000 гаруй хүнийг хоморголон цаазалж дээрэмчид мөн өөрийн эсрэг хүчнүүдийг  бүр мөсөн дарсан гэдэг. Помпейн нэр хүнд сенатад өссөн боловч Бага Ази- руу хийсэн аян дайн нь бүтэлгүйтэж  нэр хүнд нь унаж улмаар улс төрийг орхин явжээ.
Красс 53 онд үхсэний дараа алдарт Гурвын холбоо” задарч нуран унасны дараагаар Юлий Цезарийн улс төрийн нэр нөлөө ихсэж эхлэв. Түүний Бага Ази- руу хийсэн аян дайн ар араасаа ялалтууд авчирж түүний  нэр хүнд оргилд хүрэв. Митредат хотыг эзлэн авсны дараа “Ирлээ, Үзлээ, Яллаа” гэсэн алдарт үгээ Сенатад хүргүүлж байжээ. Гэвч өөрийн диктатураа тогтоох, Египетийн асуудлаас болж Сенатын хурал дээр 44 оны 3 сард алагдсан юм. Энэ нь түүхэнд анхны зохион байгуулалттайУлс төрийн аллага” болон үлдсэн юм.
Улс төрийн лидер алагдсаны дараа түүний нэрийг барьж олон арван, хэлмэгдүүлэлт гарч Антони, Октивиан, Лепид нар хоёрдогч “Гурвын холбоо” -оог байгуулахад хүргэсэн байна.  Октивиан өөрийн эсрэг байсан улс төрийн бүх хүчнүүдийг үгүй хийж 23 онд өөрийгөө император Август цолоор өргөмжилж “Ромын эзэнт улс байгуулагдсан юм.
Август  Легиондоо шинэчлэл хийж,  20 Легион. 2 флот бүхий 300.000 хүнтэй хүчирхэг армийг байгуулж чадсан байна. Сенатын эрх мэдлийг багасгаж, Принцепат гэдэг цолтон хааны залгамжлагч болсон байна. Август  их хэмжээний том байлдан дагуулал хийгээгүй бөгөөд  МЭ 14 онд 77 насандаа өөд болсон юм. Хүүгүй байсан учир түүний залгамжлагчаар  дагавар хүү Тиберий Клавд Мероныг Сенат Император” - аар хүлээн зөвшөөрчээ. Түүний үед хааны эрх мэдлийг булаацалдсан Германник,  Луций,  Августын цусан төрлийн Пезон зэрэг хүмүүс гарч ирсэн байна. Гэвч Мероны залижин, ухаалаг мөн хэрцгий бодлогын үр дүнд улсынхаа төрийн хямралыг эдийн засгийн аргаар даван туулах өвөрмөц оролдлого хийж  байв.
Жилдээ 2,7 тэрбум сестерцийн татвараар сая илүү хүн амтай Ром хот баян тансаг байжээ. 37 онд Тиберий нас барж Германикийн хүү Гай 23 настайдаа хаан болсон байна. Түүхэнд энэ үеийг (37-41 он)  “Каликулын самуурал” гэж үздэг. Тэр ард түмэнд өглөг их өгч, Гладиаторын тулаан, найр наадмыг хамгийн их өргөн дэлгэр хийдэг байсны улмаас улсын сан хөмрөг хоосорч эхэлжээ. Хямралыг намжаахын тулд өөрөө умард зүг аян дайн хийж амжилт олоогүйгээр барахгүй, уур хилэн нь дээд цэгтээ хүрсэн цэргийн жанжинууддаа 41 онд алагдсан байна. Калигулаг алсан хүмүүс ордныг тонон дээрэмдэж ихээхэн сүйтгэжээ.
Үүний дараа Сенат эмх замбараагүй болж Клавдийг Принцепатаар томилжээ. Клавдийг Варвар аймгуудтай ( Одоогийн Герман улс) аян дайн хийж байх хооронд\48 он\ түүний эхнэр Мисалина төрийн эрхийг авч нууц амраг Гай Силитэй суусан учир Клавдий буцаж ирээд тэднийг хэрцгийгээр хороож, Германникийн охин Агрепинатай суусан байна. Агрепина өөрийн эхний нөхрийн хүү Домеци Нероныг улс төрд оруулж ирсний дараа Клавдийг хороож өөрийн талын хүмүүсийг төрийн эрхэнд гаргажээ. 54 онд Домеци Нероны хаанчлал эхэлсэн байна. Тэр улс төрийн талаар биеэ даах бодлого явуулж философич Сенеки, Бур нарын хүмүүсийг зөвлөхөө болгож Сенат Нероныг дэмжиж эхийнх нь нөлөөллөөс гаргасан байна. 60 оноос Ромын улс төрийн хямрал намжиж эдийн засаг нь сэргэж эхэлжээ. Түүний зөвлөхүүд нас барсны дараа түүний улс төрийн бодлого алдагдаж эргэн тойрны хүмүүстээ үл итгэх  болж улс төрийн аллага хийх болж, бүр сүүлдээ эхнэрээ хүртэл цааш харуулсан гэдэг.
Мөн 64 онд Ром хотод асар их түймэр гарсны гол буруутан нь хэмээн түүхэнд тэмдэглэгджээ. Энэ түймэрт Ромын 13 дүүргийн ердөө 3 нь өртөлгүй үлдсэн гэдэг. Эрдэмтэддээ үл итгэн зусардагчдаар өөрийгөө хүрээлүүлсэн түүний нэр хүнд өдрөөс өдөрт унасаар 68 онд ордноо орхин гарч ганцаардаж явсаар Египетэд очсон боловч хорлогдсон байна. Түүхэнд түүнийг  Патриц овгийн сүүлчийн хаан гэдэг. Нероны дараагийн хаан Веспасианы(68-79 он) төсвөө эрс хэмнэсэн ухаалаг бодлогын үр дүнд Ром хот эргэн сэргэж, улмаар хямрал намжин,  улс төр ч тогтворжсон байна. Түүний үед Везувий галт уул дэлбэрч (79 оны 8 сард) түүхэн дэх алдарт “Помпей хотын сүйрэл” болжээ. Помпей бүхэлдээ галт уулын лааванд дарагдаж, хот бүрэн сүйрсэн гэдэг. Одоо энэхүү хотын судалгаа явагдсаар байгаа бөгөөд хамгийн сүүлийн малталтаар занданшсан хүүхдийн цогцос олдсон билээ. Дараагийн хаан Домециан өөрийгөө бурхан гэж өргөмжилсөн боловч улс орноо удирдаж чадахгүй байсан учраас 96 онд алагдсан гэдэг. Үүний дараа Трояны үе \98-117он\ буюу “Эзэнт Гүрний Алтан Үе эхэлсэн билээ. Ромын эзэнт улсын сүүлчийн сэргэлтийн он жилүүдэд Умардууд, Дорнод европыг эзлэн авч байлаа.

No comments:

Post a Comment