Wednesday, June 6, 2012

Yнэт цаасны арилжаа яаж явагддаг вэ


Yнэт цаасны арилжаа яаж явагддаг вэ?
Yнэт цаасны тєлбєр тооцоо, хадгаламжийн тєвийн тєвлєрсєн хадгаламжид данстай харилцагч бvр єєрийн харилцагч брокер дилерийн компаниар дамжуулан vнэт цаасны арилжаанд оролцох эрхтэй. Yнэт цаасны арилжаа нь vргэлжилсэн хэлбэрээр явагддаг. Худалдан авах vнэт цаасны хувьд хамгийн єндєр vнийн санал, худалдах захиалгын хувьд хамгийн бага vнийн санал, vнийн санал тэнцсэн тохиолдолд цаг хугацааны дарааллаар арилжааны программд эхэлж оруулсан vнийн саналын захиалга биелэгдэж хэлцэл хийгддэг. Yнэт цаасны арилжаа тусгай программын дагуу явагдана. Yнэт цаасны арилжаанд зєвхєн МХБ-ийн гишvvн БДК-ийн ажилтан оролцож харилцагчдын захиалгыг биелvvлдэг.
Yнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох вэ?
Та vнэт цаас (бонд, хувьцаа г.м.) худалдан авахын тулд юуны ємнє Тєлбєр тооцоо тєвлєрсєн хадгаламжийн тєв дээр данстай байх ёстой. Хэрвээ та ямар нэг компанийн хувьцааг эзэмшдэг бол таны данс энэ тєв дээр байгаа. Харин анх удаагаа vнэт цаас худалдан авах гэж байгаа бол шинээр данс нээлгэнэ. Данс нээлгэхийн тулд аль нэг Брокер дилерийн компанийг сонгон зуучлуулах бєгєєд таны иргэний vнэмлэх байхад л хангалттай. Дараа нь та дансаа нээлгэсэн Брокер дилерийн компанидаа худалдан авахаар сонирхож байгаа хувьцаа, эсвэл бондоо захиалах бєгєєд дансандаа мєнгєє байршуулснаар та хvссэн vнэт цаасаа худалдан авна. Мэдээж та єєрийн эзэмшиж байгаа vнэт цаасаа эргvvлж худалдаад мєнгєє авч болно. Єнєєдрийн байдлаар брокер дилерийн vйл ажиллагаа явуулж байгаа 32 компани бий.
Монголын хєрєнгийн биржид ямар ямар индекс тооцогддог вэ?
Монголын Хөрөнгийн Биржид ерөнхий индекс, ТОП-20 болон салбарын долоон индекс тооцогддог. Ерөнхий индексийг Монголын Хөрөнгийн Биржийн дэлгэрэнгvй бvртгэлд бvртгэлтэй бvх хувьцаат компанийн зах зээлийн vнэлгээгээр тооцдог. ТОП-20 индексийг тооцох сагсанд зах зээлийн vнэлгээ өндөртэй Говь ХК, Багануур ХК, Шивээ овоо ХК, Зоос банк ХК, НИК ХК, Шарын гол ХК, Таван толгой ХК, Женко Тур Бюро ХК, Монголын Цахилгаан Холбоо ХК, Баянгол ЗБ ХК, Монгол шилтгээн ХК, Улсын их дэлгүүр ХК, Би Ди Сек ХК, Мах импекс ХК, Мон Инж Бар ХК, Спирт Бал Бурам ХК, Улаанбаатар ЗБ ХК, Ээрмэл ХК, АПУ ХК, Материал Импекс ХК-иуд багтдаг. Үүнээс гадна уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр, худалдаа үйлчилгээ, барилга аялал жуулчлал гэсэн 7 салбарын индексийг тус тус тооцдог.
Ногдол ашгаа хаанаас авах вэ?
Хувьцаат компаниуд ногдол ашгаа єєрийн компаниар болон Монголын Хєрєнгийн Бирж, зарим Брокер дилерийн компаниар дамжуулан тараадаг. Юуны ємнє та Монголын Хєрєнгийн Бирж дээр байрлах Yнэт цаасны тєлбєр тооцоо, тєвлєрсєн хадгаламжийн тєв дээр ирж дансаа шvvлгээд vзээрэй. Эндээс таны дансанд ямар компанийн хэдэн ширхэг хувьцаа байгаа болон ямар брокер, дилерийн компаниар vйлчлvvлдэг зэрэг мэдээллийг чинь гаргаж єгнє. Мєн ногдол ашгаа хаанаас авах тухай ч хэлж єгєх болно.

No comments:

Post a Comment