Thursday, June 7, 2012

Хүний DNA (ДНК)



Хүүхэд эхээс төрөхдөө өөрийн эцэг эхээс уламжилсан генийг авч төрдөг, гэхдээ тухайн хүүхдийн эцэгээс, мөн эхээс заавал, алдагдалгүйгээр дамждаг тодорхой ген байдаг энэ ген/хромсомыг хөөхөд хүүхдийн өвөг дээдэс эцгийн болон эхийн талаасаа чухам ямар гаралтай хүмүүс байж вэ гэдгийг тодорхойлж болохыг эрдэмтэд тогтоогоод байгаа билээ. Монголчууд эцгийн талаа ясан төрөлөө гэж үздэг бол эхийн талаа цусан төрлөө хэмээдэг байна.

Эцгээс үрд гарцаагүй дамждаг цаашид эр бэлгийн эс буюу эрэгтэй хүүхдээр нь алдагдалгүй дамжсаар явдаг хромсомыг эрдэмтэд У хромсом гэж нэрлээд байгаа. Үүний нэг жишээг дурдахад эрдэмтэд одоогооор төв, дундад ази, хятад персээр голчлон тархсан 16 сая орчим эрчүүдийг 800-1000 орчим жилийн өмнө төв азид амьдарч байсан нэгэн эрийн үр үдам гэж үзэж буй ба энэ нь цаг хугацаа, түүхийн үйл явдлын хувьд ч манай эзэн Чингис хааны байлдан дагуулалт үйл ажиллагаатай тохирч буй учир иймэрхүү агуу хэрэгийг бүтээх чадвартай хүн нь тухайн үед ганцхан Чингис хаан л байсан гэж үзэж байгаа талаар хэвлэл мэдээллээр удаа дараа бичигдсээр байгааг та бүхэн мэдэж буй. Үүнтэй төстэй бас нэгэн жишээ бол хойт болон өмнөд Америк тивийн уугуул индиан гаралтай иргэдийг ердөө л 4 хөн эмэгтэй хүний үр удам гэдгийг ч тодорхойлоод байгаа юм.
За ямартай ч эхээс үрд алдагдалгүй дамждаг, өөрөөр хэлбэл эхээс эмэгтэй хүүхдээр дамждаг генийг MTDNA (Mitochondrial DNA - Митохондриал ДНК) хэмээн нэрлэдэг ба уг генийг хөөснөөр тухайн хүний эхийн талын өвөг дээдэс буюу цусан төрлийг нь тодорхойлж болох аж. Нэмж тайлбарлахад MTDNA нь эхээс заяасан эрэгтэй эмэгтэй аль ч хүүхдэд дамждаг ба харин уг MTDNA-г эрэгтэй хүүхэд цаашид өөрийн үрд заавал дамжуулах баталгаа үгүй байдаг ба харин эмэгтэй хүүхэд нь эхийнхээ MTDNA-г өөрийн үр төлд заавал дамжуулдаг аж.
Монголчууд бидний хувьд У хромсом буюу эцгийн төрөлд нь улаан ягаан өнгө гололж бусад тун цөөн өнгө төрөлөөс бүрдэж байсан бол эхийн буюу MTDNA нь нэлээд олон өнгө төрлийг тэнцвэртэй маягаар агуулсан байх нь сонирхолтой. Энэ зурагт зааснаар Монголчуудын MTDNA-д хөх цэнхэр болон улаан хүрэн өнгө арай илүүтэй байр эзэлсэн байх боловч бусад олон өнгүүд талаас илүүтэй хувийг нь эзэлсэн буйгаараа У хромсом буюу ясан төрлөөсөө ялгаатай аж.

Бусдаас арай илүүтэй байрыг эзлэх хөх өнгө нь (30-35% хувь бололтой) Монголд голлох MTDNA гэж үзвэл энэ өнгө нь Монголоос гадна Япон, Хятад, Бруней, Аляск хойд номхон далайн Алеут-ууд, өмнөд Америкийн уугуулуудад хамгийн их түгээмэл тархсан байна. Харин удаад нь орж буй улаан хүрэн өнгө нь зөвхөн сибирь, хойд, өмнөд Америкт илүүтэй тархаж голчлох өнгө болсон нь харагдаж байна.

Газарзүйн тархалт, хүн амд эзэлсэн жингээс нь харьцуулж үзвэл Хятад гаралтай хүмүүсийн хувьд Хятад улс, зүүн өмнөд ази, Америкийн уугуулуудад л голчлон байх улаан өнгийг төлөөлсөн MTDNA цусан төрлийнх нь гол эх үүсвэр гэж үзэж болох мэт. Энэхүү улаан өнгө нь сибирьт бараг үгүй, хойт болон дундад ази, Монголд багавтар хэмжээгээр олдох аж.

Өөр нэгэн анхаарал татсан зүйл бол Афганистан, Пакистанд байх Монгол гаралтай Хазара хүмүүсийн MTDNA-н бүтэц юм. Хазаруудын У буюу эцгийн DNА хромсомд манайхны гол өнгө болох улаан ягаан өнгө гололсон байдаг (манайхнаас ч илүү тархацтай гэгддэг) гэгддэг ба харин эхийн хромсом MTDNA -г нь ажиглахад Ази гаралтайг төлөөлсөн хөх, улаан хүрэн өнгө нь огт үгүй, харин европ, перс, ойрхи дорнодын MTDNA-гээс голчлон бүцэн байх аж. Энэ нь Хазар/Монгол үндэстнийг Монголын байлдан дагуулалтын үед очсон цэрэг армийн үлдэгдэл эрчүүд болон нутгийн болон энд тэндээс байлдааны олзноос ирсэн бүсгүйчүүдийн үр удмаас бүрэлдсэн гэж үздэгтэй тохирч буй мэт. Монголчуудыг оролцуулаад дэлхийн ихэнх улс үндэстнүүд, еврей мэтийн цөөн үндэстнүүдээс бусад нь эцгийн талаа буюу ясан төрлөө голчлон үздэг ба тиймээс ч Монголчууд эрт дээр үеэсээ харь газраас, өөр овог аймгаас бэр буулгахад хориг тавьдаггүй, зарим тохиолдолд хөхүүлэн дэмждэг байсан аж. Гэтэл бодит байдал дээр буюу ахуйн орчинд хүүхэд эхийнхээ талыг дагадаг ба эх талдаа илүү сайн байдаг гэдэг. Жишээ нь Монгол эх, гадаад төрлийн ааваас төрсөн хүүхэд Монгол талаа дагаж Монголд илүү элэгтэй байдаг нь амьдрал дээр батлагдсан гэх аж.

Монголчууд xарин бүсгүйчүүдийнхээ хувьд харьцангуй болгоомжтой ханддаг байсан бөгөөд цэрэг улс төр эдийн засгийн нөхцлийн улмаас хамааран харь үндэстэн гадныханд, өөр овог аймгийнханд Монголын язгууртнуудаас охидоо бэр болгон өгөх тохиолдол цөөн тоогоор тэмдэглэгдсэн байдаг бол Манж, Хятад, Перс, Түрэг, Орос, Славян гаралтай аймгуудаас Монгол язгууртнууд цэргийн эрхтнүүдэд охидоо бэр болгон өгөх асуудал түүхэнд олонтаа тэмдэглэгдсэн байдаг төдийгүй ихэд түгээмэл байсан юм.

No comments:

Post a Comment