Wednesday, September 26, 2012

Монгол улсаас экспортын бараа гаргах vед гаалийн бvрдvvлэлтэд шаардлагатай баримт бичиг



  Монгол улсын гаальд барааны мэдvvлэг өгөхдөө, илгээмж тутамд барааны төрлөөс хамаарч дараах баримт бичгийг бvрдvvлэх шаардлагатай:
Худалдааны зориулалт бvхий Монголд vйлдвэрлэгдсэн бараа (ноолуур, ноос, эсгий ба бусад дээл хувцас ба бэлэг дурсгалын бараа): 

1.            Монголын V ндэсний Худалдаа Аж Vйлдвэрийн Танхимаас олгогддог “СEO” буюу Гарал vvслийн гэрчилгээ 

2.            Бараа бvтээгдэхvvний тээвэрлэлт, нийлvvлэлтийн талаарх харилцан хоёр талын худалдааны гэрээ эсвэл хэлэлцээр болон тvvний дагалдах баримтууд 

3.            Компаний Улсын бvртгэлийн гэрчилгээний хуулбар 

4.            Олон улсын шуудан илгээмж дэх гаалийн хороонд хандсан компани, vйлдвэр , аж ахуйн нэгж , байгууллагын албан бичигт ямар төрлийн бараа бvтээгдэхvvн экпортлогдох ыг тодорхойлно.

Бугын эвэр, гавлын яс, арьс зэрэг амьтны гаралтай бараа бvтээгдэхvvнvvд. 

1.            Монгол Улсын Байгаль Орчны Яамнаас олгогддог Ан Агнуурын Онцгой Зөвшөөрөл 

2.            Улсын Хянан Шалгах Хорооноос олгогддог Мал Эмнэлгийн Эрvvл Мэндийн Гэрчилгээ

3.            CITES Сертификат (шаардлагатай бол) 

Хөрсний дээж , зэс, чулуу б олон мод зэрэг эрдэс бодис, ашигт малтмалын нөөц баялгийн дээж 

1.            Vйлдвэр Худалдааны Яамнаас олгогддог Тусгай зөвшөөрөл 

2.            Компаний Улсын бvртгэлийн гэрчилгээ 

3.            Монголын Стандарт Хэмжил Зvйн Агентлагаас олгогддог Чанарын т охирооны гэрчилгээ
Эртний эдлэл (Илгээхээс өмнө DHL -ийн Орон нутгийн төвтэй холбоо барих) 

1.            Эртний эдлэлийн мэргэжлийн хорооноос олгогддог Тусгай зөвшөөрөл, барааны гэрэл зур гийн хамт

2.            Компаний улсын бvртгэлийн гэрчилгээ эсвэл хувь хvний паспортын хуулбар


No comments:

Post a Comment