Saturday, September 29, 2012

Ямар бизнес эхлэхээ нэгэнт шийдсэн бол дараахь зүйлсийг хий: (xiiwel bvv ai gedeg baixaa aldsan ch xamaagvi xiiged vzee)

Уг бизнесийн шинж чанарт байгаа зүйлээс таны "болно" болон " болохгүй " зүйлсийн жагсаалт гарга. Нэг хуудас цаасан дээр босоо шугам тат, уг шугам цаасны яг голд нь байх бөгөөд шугамны нэг талд бүх " болно" гэж үзэж байгаа зүйлсийг, нөгөө талд нь "болохгүй" гэж үзэж байгаа зүйлсийг бич.Энэх арга та санаагаа тодорхой болгоход заримдаа хэрэг болдог.
Таны сонгосон бизнесийн чиглэлд амжилттай ажиллаж байгаа наад зах нь таван бизнесийн нэрийг бич. Эдгээр таван бизнест амжилттай болж байгаа нийтлэг зүйлсийг болон ямар учраас амжилттай байгаа тухай жагсаалт гарга.
Хийх гэж байгаа бизнесийнхээ тухай хэдэн хүнтэй ярилц. Таны хийх гэж буй бизнесийн талаар сөрөг, муу зүйл сонсохоос бүү ай. Түүний оронд ямар арга өөрөөр хэлбэл гарцыг хай: бизнесийнхээ үүдийг нээсний дараа биш харин одоо мэдвэл дээр байх. Боломжтой бол тэмдэглэл хөтөл. Мэдээлэл бүрийг болж өгвөл бичиж тэмдэглэж аваарай.
Өрсөлдөх чадвар сул байгаа хэсгийг шинжилж түүнийг шалтгааныг бичиж тэмдэглэл хийж ав.

No comments:

Post a Comment