Saturday, September 29, 2012

Стратеги-ee сонгох gedeg zvil chine xarin chuxal baix shoo

Буруу бизнес сонгох нь Шинээр бизнес эрхэгчдийн хийдэг гол алдаа байдаг. Дараахь шалгах жагсаалт зөв бизнесээ сонгоход тань туслах болно:
  • Зөвхөн танд зориулагдсан мэт тийм бизнес гарч ирэх хүртэл хүлээ. Боломжийг алдлаа гэж танд шийтгэл ноогдохгүй. Сонголт хийх явцад олон төрлийн төлөвлөлт хийх, туршлага болон гүн гүнзгий мэдлэг шаардах бөгөөд эдгээр нь таныг амжилтанд хүргэх амин чухал гол зүйл мөн.
  • Дэндүү төвөгтэй байх тийм бизнес рүү бүү ороорой. Харайхдаа нэг тохой саадыг сонгох уу эсвэл долоон тохой саадыг сонгож хүчээ барж, харайж чадахгүй өнгөрөх үү гэдгээ эхлээд тодорхойлох нь дээр.
  • Урт хугацааны турш эдийн засгийн боломж, чадавхитай байх бизнесийг олж тогтоохыг хичээ. " Шайба одоо байж байгаа газар руу биш, хаана очих байран дээр оч "( Өнөөдрийг уушгийг бус маргаашийн өөхний талаар бод) гэсэн Уин Грецкийн зөвлөлгөөг дага.
  • Анзааралгүй өнгөрөөснөөс том алдаа гаргаж болох юм. Энэ нь таны хамар дороо байгаа боломжийг олж харалгүй алдсан байж болох юм.
  • Өнөөдөр, бас маргаашийн зах зээл дээр өргөжин тэлэхүйц тийм бизнесийг хай. Вол-Март,Хоум Депот шиг том дэлгүүрүүд үйлчлүүлэгчиддээ өргөн сонголт, илүү хямд үнэ болгох болсон учраас жижиглэн худалдаааны олон жижиг дэлгүүрүүд бизнесгүй болож байна.
  • Америкийн түүхэнд хамгийн амжилттай бизнесийг сонгож авч чадсан Беркшаер-Хатавей Корпорацийн тэргүүн Варрен Буффетийн зөвлөлгөөг дага: Ноён Буффет "хэрэглэгчдийн монополи эрх"- дээр тулгуурлаж, үнэ тогтоох эрх дарх, түүнчлэн урт хугацааны турш урьдчилан харах боломжтой бизнес хайдаг байна. Тэдгээрийн жишээ нь: Сииз, Кандиз, Кока Кола болон Жиллет сахлын хутга гэх мэт. Энэ философийг та бага зэрэг өөрчлөн өөрийнхөө бизнест буулгаж чадах уу?
  • Зайлсхийвэл зохих бизнес бол "өргөн хэрэглээнийх" юм. Энэ бизнест зөвхөн үнээр өрсөлдөх ёстой бөгөөд оршин тогтнохын тулд та зардлаа хамгийн доод хэмжээнд барих шаардлагатай болдог. Ноён Буффет "өргөн хэрэглээний төрлийн бизнест та тэнэг өрсөлдөгчөөсөө огт дээрдэх юмгүй нэгэн байна" гэж хэлсэн байдаг.
  • Үйлчилгээний төрлийн ихэнх бизнесүүд өөрсдөө үнээ тогтоох эрх дархтай байдаг.
  • Өөрийнхөө мэддэг бизнест мөрий тавьж болохоор байхад мэдэхгүй бизнесээр мөрий тавьж болно гэж үү?
  • Хэрэв та ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зэхэж байгаа бөгөөд уг бүтээгдэхүүнийг бага зардлаар үйлдврэлэх нийлүүлэгчид гэрээлэн гүйцэтгүүлэхийн давуу болон сул талын бодож үзээрэй. Өөрөөр хэлбэл " Үйлдвэргүй корпораци" байгуулах тухай бодно гэсэн үг. " Үйлдвэргүй корпораци" гэдэг нь үйлдвэрлэл болон баглаа боодлын гэрээгээр гүйцэтгүүлдэг компани юм.

No comments:

Post a Comment