Saturday, September 29, 2012

Хийх шаардлагатай ажлууд ziak dagaal xiiged bgarai noxdoo

Нэг зүйлийг дахин дахин өөртөө давтаж хэлэхэд буруудахгүй байх: Хамгийн түгээмэл бөгөөд хамгийн их зардал гаргадаг зүйл бол зөв бизнесээ олж эхлэхгүй байх. Зөв бизнесээ олоход зүрх сэтгэлээ сонсож, чин хүслээрээ шийдэх хэрэгтэй.
ХЭРЭВ ТА ЯМАР БИЗНЕС ЭРХЛЭХЭЭ ШИЙДЭЭГҮЙ БАЙГАА БОЛ ДАРААХЬ ЗҮЙЛИЙГ ХИЙ:
Нэг цаасны хамгийн дээд мөрөнд ямар бизнесийн үйл ажиллагаа эрхлэх гэж байгаагаа бич (энэ нь гарчиг болох юм). өөр нэг цаасан дээр өөрийнхөө сонирхож байгаа бизнесийг бич. Үүнийг тус тусад цаасан дээр бич.
Мөн тэр цаасан дээрээ тухайн үйл ажиллагаатай холбоотой аль болох олон бизнесийг бодож олоод жагсаан бич.
Мөн тэр цаасан дээрээ тухайн үйл ажиллагаатай холбоотой аль болох бүтээгдэхүүн, үйлчилгээг жагсаан бич. Өөрийнхөө уран сэтгэмжээ дайчилж, өөрөө хийж чадах бүтээгдэхүүн үйлчилгээг бич.
Ядарч арга тасарсан үедээ эрхэлж болох бизнесүүдийг жагсааж бич (аль нэг нь танд тохирох ч юм билүү). Зарим нэгэн жишээ дурьдвал, барьцаалан зээлдүүлэх газар, авто засварын газар эсвэл даавууны дэлгүүр.
ЖИШЭЭ
Танд эрхэлж болмоор гурван бизнес дээр төвлөрч байна гэж төсөөлье: чиргүүлийн үйлчилгээ, хуучин машин зарах болон авто машины засвар. Дараахь шалгах хуудсыг ашиглан та харьцуулах үнэлгээ хийх боломжтой болсон (эсвэл өөрөө боловсруулсан шалгах хуудсыг ашиглаж болох юм), үнэлгээний систем нь 1-10 оноотой:
Зорилго Чиргүүлтэй машины
Үйлчилгээ
Хуучин
машин худалдах
Авто машины
засвар

Сэтгэлд ойр, өөрийн дуртай зүйлээ хийж чадах уу? 6 3 10
Шинэ садан хэрэгцээг бий болгож чадах уу? 8 5 10
Дагнан мэргэшиж болох уу? 7 8 10
Үүнийг би сураад дараа нь туршиж үзэж болох болов уу? 9 8 9
Иймэрхүү шинжилгээ нь сонголтоо илүү бодитой хийхэд тань тус болно.
Таны сэтгэлд эргэлдэж буй бизнест хэрхэн үнэлгээ хийх вэ?
Дараахь асуултууд таны сэтгэлд эргэлдэж буй санааг арай илүү тодорхой болгоход нэмэр болж болох юм:
  • Үүнийг хийснээр би сэтгэл хангалуун,баяр хөөртэй байх уу?
    Миний хийх дуртай зүйл гэвэл: __________________________
    Би хүмүүст дараахь зүйлийг хийж өгөх дуртай: ________________________________
  • Энэ нь өөр юугаар ч орлуулж болохгүй шинэ содон, хэрэгцээг өргөтгөсөн зүйл мөн үү
  • Хүрэгхийг зорьж буй бараа үйлчилгээндээ үнэхээрийн сайн гаршиж мэргэшсэн хэрэглэгчдийн хувьд өөр хэнээр ч сольшгүй байж чадах уу ?
  • Шаардагдах хөрөнгийн асуудлыг би шийдвэрлэж чадах уу?
  • Эхлээд би өөр хүнд хөлсөөр ажиллавал энэ бизнес эрхлэхийг сурч чадах уу?
  • Үйлдвэргүй, хамгийн бага тооны ажиллагсадтайгаар Үйлдвэргүй корпораци байдлаар ажиллаж чадах болов уу? (" Үйлдвэргүй корпораци" гэдэг бүх зүйлээ "гадны байгууллагаар хйилгэдэг," бөгөөд үйлдвэрлэл, баглаа боодлын ажлыг гэрээлэн гүйцэтгүүлдэг гэсэн үг юм.)
  • Миний туршиж үзэхийг хүсч байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ мөн үү?
  • Би надтай ижил чадварлаг эсвэл уг бизнесийг санхүүжүүлэхэд туслалцаа үзүүлж чадах түншийг хайх хэрэгтэй юу?
Ямар бизнес эхлэхээ нэгэнт шийдсэн бол дараахь зүйлсийг хий:
Уг бизнесийн шинж чанарт байгаа зүйлээс таны "болно" болон " болохгүй " зүйлсийн жагсаалт гарга. Нэг хуудас цаасан дээр босоо шугам тат, уг шугам цаасны яг голд нь байх бөгөөд шугамны нэг талд бүх " болно" гэж үзэж байгаа зүйлсийг, нөгөө талд нь "болохгүй" гэж үзэж байгаа зүйлсийг бич.Энэх арга та санаагаа тодорхой болгоход заримдаа хэрэг болдог.
Таны сонгосон бизнесийн чиглэлд амжилттай ажиллаж байгаа наад зах нь таван бизнесийн нэрийг бич. Эдгээр таван бизнест амжилттай болж байгаа нийтлэг зүйлсийг болон ямар учраас амжилттай байгаа тухай жагсаалт гарга.
Хийх гэж байгаа бизнесийнхээ тухай хэдэн хүнтэй ярилц. Таны хийх гэж буй бизнесийн талаар сөрөг, муу зүйл сонсохоос бүү ай. Түүний оронд ямар арга өөрөөр хэлбэл гарцыг хай: бизнесийнхээ үүдийг нээсний дараа биш харин одоо мэдвэл дээр байх. Боломжтой бол тэмдэглэл хөтөл. Мэдээлэл бүрийг болж өгвөл бичиж тэмдэглэж аваарай.
Өрсөлдөх чадвар сул байгаа хэсгийг шинжилж түүнийг шалтгааныг бичиж тэмдэглэл хийж ав.

No comments:

Post a Comment