Saturday, September 29, 2012

Алхам алхмаар хэрэгжүүлэх арга барил tusgaj awuul xeregtei l baix

Бизнес эрхлэхийг үнэнээсээ хүсч байна уу гэдгээ шийдэх:
Та өөрийнхөө хөрөнгийг зарим хэсгийг (гэхдээ бүгдийг нь биш гэж найдаж байна) эрсдэлд оруулах болно. Ажилдаа улайрч, амьдралын хэвийн хэмнэл алдагдан,гэр бүл,аятай тохитой амрах цагаасаа хугаслан ажилдаа зориулдаг болно. Үүгээрээ та эрсдэл хүлээж байгаа юм. Мөн бусдын ажилтан нь байсан үедээ орж үзээгүй ихээр стрессд орж болох юм.
Ямар бизнесийг хаана эхлэхээ шийд:
Хэрэв танд аж ахуй амжилттай эрхэлж чадах хүний шинж чанар байгаа гэж үзээд, бизнес эхлэхээр үнэхээр шийдсэн бол ямар бизнес та хаана хийхээ шийдэх хэрэгтэй. Энэ хичээлийн дараагийн хэсэгт хийх гэж бизнесээ хэрхэн сонгох стратегийн тухай орсон байгаа.
Бизнестээ бүх цагаа зориулж эсвэл ажлын хажуугаар хийхийн алин болохыг шийдэх:
Ажлын хажуугаар бизнес эхэлж эрхлэхэд зарим нэгэн давуу талтай боловч нөгөө талаас зарим нэгэн дутагдалтай тал бас бий. (Та одоогийн эрхэлж буй ажлаа хийхийн зэрэгцээ илүү гарсан цагаа изнестээ зориулах болно.)Ажлын хажуугаар бизнес эрхлэхийн давуу талаас эрсдэл нь илүү байдаг.:
  • Та амьдралаа залгуулж буй зүйл, түүний дотор тэтгэвэр, эрүүл мэндийн болон амралт зэрэг бусад хөнгөлөлтийг нэг дор битгий үгүй болго .
  • Хэрэв та ажил болон бизнесээ тэс өөр хоёр ертөнц болгон ангилж сонирхолын зөрчилдөөнийг тодорхой салгаж чадвал таны бүтэн орон тоогоор ажиллаж буй ажилд хор уршиг гарахгүй.
  • Ажлын хажуугаар хийх дараахь төрлийн бизнес сонговол таны орон тооны ажилтай сонирхолын хувьд зөрчилдөхөөс зайлсхийж болох юм. Үүнд: зөвхөн ганц төрлийн бүтээгдэхүүн, үндсэн хөрөнгө, тусгай зориулалтын хүнсний зүйл, е-худалдаанууд эсвэл шууд маркетинг, гэр бүлийн бизнес гэх мэт.
  • Гэр бүлийн бизнес эрхлэх нь асар олон давуу талтай. Таныг ажил дээрээ байх хооронд таны гэр бүл таны бизнесийг явуулж байх болно. Танд хэдийнээ бүрдсэн байгууллагын зохион байгуулалтын бүтэц байгаа гэсэн үг. Та хүүхдүүддээ бизнес эрхлэх хэрхэн ашигтай болохыг зааж өгч болно.
Ажлын хажуугаар бизнес явуулахын дутаглалтай тал байдгийг бас харгалзаж үзэх хэрэгтэй:
  • Ажлын хажуугаар эрэхлж буй бизнестээ цагаа зориулах хандлага ажиглагддаг. Ингэвэл та ажил олгогчдоо шударга ажиллахгүй байна гэсэн үг, ямар ч тохиолдолд ингэж болохгүй.(Таныг ажлаа хийж байхад яаралтай асуудал гарлаа гэхэд орлож чадахуйц танай гэр бүлийн гишүүн эсвэл итгэлтэй хүн таны бизнес дээр байж болох юм.)
  • Та ажил олгогчтойгоо өрсөлдөхтэй холбоотой бас нэг хүндрэл гарч ирнэ. Энэ ньзөв зүйтэй зүйл биш. Та өөрөө дарга байсан бол таны ажилтан ийм зүйл хийвэл танд ямар сэтгэгдэл төрүүлэх эсвэл та ийм ажилтантайгаа яаж харьцах байсан тухай бодож үзээрэй.
  • Аливаа нэгэн зөрчилдөөн таны үндсэн ажил болон ажлын хажуугаар эрхэлж буй бизнесийг нураах болно.
  • Ажлын хажуугаар бизнес эрхлэх үед хэт их ажиллах, оюун санааны болон бие бялдарын хувьд ихээхэн ядарч болох юм.

No comments:

Post a Comment